Ж.Болдбаатар: Цэрэг татлагатай холбоотой журмыг өөрчилнө 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

Туушин зочид буудалд өнөөдөр /2023.11.21/ "Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон албаныхан оролцож байна. 

Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар "Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн оюутнуудыг цэрэгт татна. Харин бид цэрэгт татах зохицуулалтыг хийх ёстой. Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмыг өөрчилнө. Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. Дараа нь Оюутны холбооны хүмүүстэй уулзсан. Оюутны холбооноос саналыг нь авч байгаа. Тэгээд тодорхой журам гаргана. Нэгдүгээр курсын хүүхэд цэрэгт явчихаар сургуулиа хаях магадлал өндөр байдаг. Дөрөвдүгээр курсын хүүхдийг цэрэгт татахаар үнэгүйдэж байж болно. Тэр 12-р ангийн хүүхдийг цэрэгт татаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг цэрэгт татах ёсгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гончиг(124.158.70.219) 2023 оны 11 сарын 21

бичлэгийг яагаад устгаад хэнд долигоноод байгаа юмбэ

0  |  0
соном(124.158.70.219) 2023 оны 11 сарын 21

Согтуу сайдыг огцруулаач юун ерөнхийлөгчийн найз ямар хамаа байнаа

0  |  0
самбуу(124.158.70.219) 2023 оны 11 сарын 21

БХЯ сайд нь согтуу байнаа юу ярьж байгаагаа ч мэдэхгүй гөлийч хөөд Хүрэлсүхийн ангийн найз учир бардамнаж согтуугаар ярилцлага өгсөн шигээ зогсож байх юм

0  |  0
Top