Надад зүгээр зориг л байна. Надад зүрх байхгүй болчихсон. Тэртээ тэргүй би зүрхээ сугалуулчихсан хүн. Надад айж, ичих зүйл алга... хэмээн наймхан өдрийн өмнө Зэвсэгт хүчний 326-р ангид амиа алдсан байлдагч Д-гийн аав У.Ганбат ярьж байна.
Тэрбээр "Намайг Ухнаагийн Ганбат гэдэг, Би Дундговь аймгийнх. Миний хүү 4-р курсын оюутан байж байгаад цэрэгт явсан. Хорин хэдхэн насандаа бурхны оронд заларлаа. Ганц л хүсэх зүйл байна. Хэргийг нь үнэн, зөв шийдээсэй. Тэрийг л хүлээж байна. Тэр цэргийнхээ ангид яагаад камер тавьчихаж болдоггүй юм. Тэгвэл та нарын ажилд чинь амар юм биш үү. Бид нарт ч амар юм биш үү. Энэ асуудлаа хурдан шийдээч ээ. Надад камерын бичлэг үзүүлнэ гэж байгаа юм. Гадаа цас арилгаж байгаа, коридорын бичлэг л харуулах гэж байгаа юм. Үүнээс болоод олон хүн хохирчихсон. Камерын бичлэг үзэх гээд гарын үсэг зурчихсан. Араас нь явах эрхгүй, дугарах эрхгүй. Би гарын үсэг зураагүй болохоор өнөөдөр ярих эрхтэй зогсож байна. Тэндээс надад үзэх юм байхгүй. Нууцын гэрээнд нь гарын үсэг зурах ямар ч шаардлага байхгүй. Энэ цагдаа нар хүчээр зуруулах гэж байсан. Би хүүгээ өнгөрсөн гээд хаяхгүй. Чадахаар явна. Хүн муу хэлнэ үү, хамаагүй. Надад зүгээр зориг л байна. Надад зүрх байхгүй болчихсон. Тэртээ тэргүй би зүрхээ сугалуулчихсан. Надад айж, ичих зүйл байхгүй. Би үхнэ үү хамаагүй. Надад камерын бичлэгийг нь үзүүлчихсэн бол хэрүүл уруул болох ч үгүй, хүүхдээ аваад л явчих байсан. Юу юм бэ, та нар. Тэр камерын бичлэгийг яагаад нуугаад байгаа юм. Хэрэг хийгээгүй юм бол зүгээр үзүүл л дээ. Би өөр юу хүссэн юм бэ. Би эзнийг нь мэдэж байгаа, тэр дотор удирдаж байгаа ганц л хүн байгаа шүү" гэв.
Харин талийгаач хүүгийн эгч нь "Ээж нь ирж чадсангүй. Үнэхээр хүнд байна. Хэцүү байна. Энд цэрэг арми, шорон хоерын ялгаа юу байна вэ. Энэ ялгааг хэлээд өгөөч. Надад бол ялгаа харагдахгүй байна шүү. Эр цэргүүд амиа алдчихсан байна. Бүгд шийдэгдээгүй. Ичээч ээ, та нар хүн мөн үү. Эцэг, эх нь үүргээ хүлээгээд хүүхдээ цэрэгт явуулчихсан байна. Амьд явах эрх байна уу, байхгүй болчихсон байна. Харамсаж байна. Хийж байна, шалгаж байна гэж хэлдгээ боль. Ард түмэн тэнэг биш шүү. Ийм байдал манай дүүгээр төгсгөл болог. Төгсгөл болгохын төлөө эцсээ хүртэл явна" хэмээн яг одоо /2023.11.21/ Туушин зочид буудалд үргэлжилж байгаа "ДАХИАД ӨГӨХ АМЬ АЛГА, ОДОО ЗОГС" хэлэлцүүлгийн үеэр ярьж байна.
Хэлэлцүүлгийг ZARIG.MN сайт санаачилж, цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон албаныхан оролцож байна.
Энэ үеэр 1995 онд цэргийн албанд явсан хүүгийнхээ цогцсыг хараагүй, хаана оршуулсныг нь ч мэдээгүй ар гэрийнхэн хүртэл Өмнөговь аймгаас хүрэлцэн ирсэн нь харагдана. Одоогоос 27 жилийн өмнө хүү нь цэрэгт яваад жил ч болоогүй байхад цэргийн ангиас нь "Хүү чинь нас барсан, ирээд хэрэггүй. Бид оршуулчихъя" гэж утсаар ээжтэй нь ярьжээ. Энэ мэтээр хүүгээ цэрэгт явуулсныхаа төлөө бие, сэтгэл санаагаараа хохирсон олон хүн хэлэлцүүлэгт ирж, үгээ хэлж байна.
Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар "Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн оюутнуудыг цэрэгт татна. Харин бид цэрэгт татах зохицуулалтыг хийх ёстой. Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмыг өөрчилнө. Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. Дараа нь Оюутны холбооны хүмүүстэй уулзсан. Оюутны холбооноос саналыг нь авч байгаа. Тэгээд тодорхой журам гаргана. Нэгдүгээр курсын хүүхэд цэрэгт явчихаар сургуулиа хаях магадлал өндөр байдаг. Дөрөвдүгээр курсын хүүхдийг цэрэгт татахаар үнэгүйдэж байж болно. Тэр 12-р ангийн хүүхдийг цэрэгт татаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг цэрэгт татах ёсгүй" хэмээн хэллээ.
Түүнчлэн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Цэрэгт амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн сэтгэл санааны хохирлоо нэхээч ээ л гэж хэлэх байна. Сэтгэл санааны хохирлыг тооцдог хууль гарсан. Захын нэг авлигачдын гэрээс 7-8 саяар гарч байгаа шүү дээ. Энэ хуучинсаг арга барилаа л өөрчлөх ёстой. Цэрэг бол дэглэж болдог, хүний эрхийг зөрчиж болдог гэдэг ойлголт яваад байна. Бүр болохгүй бол эмэгтэй дарга нар тавиад ажиллаад үз л дээ. Хүмүүнлэг иргэний нийгэм рүүгээ ажиллахгүй бол хуучин сэтгэлгээнээсээ салахгүй байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энх цагт эх орондоо тангараг өргөөд алба хааж байсан цэргийн алба хаагч амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна. Зүв зүгээр, эрүүл хүүхдээ цэрэгт явуулчихаад амьгүй авна гэдэг байж болохгүй. Цэрэг амь насаа алдаж байгаа асуудалд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос тогтоол гаргаж, анги салбарын удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгсөн. Энэ ажлын биелэлтийг байнгын хороон дээрээ нээлттэй хэлэлцэнэ. Тэнд эцэг, эхийн төлөөлөл оролцож болно. Сая УИХ-аас ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргасан. Б.Энхбаяр сайд алга байх шиг байна. Ажлын хэсэг тайлангаа тавих байх, тэр үед нь мэдээллийг хүргэе. Хүүгээ цэрэгт алдсан хүмүүс сэтгэл л нэхэж байна. Үүнийг анги нэгдлийн удирдлагууд хэрэгжүүлэх хэрэгтэй, үүрэгтэй. Энийг шалгана гэж бодож байна. Миний хүү цэргийн алба хаадаг, би цэргийн алба хаасан. Би бодож л суулаа. Та нартай адилхан л бодоод сууж байна. Үүнийг УИХ-ын болон байнгын хорооны түвшинд онцгой анхаарч ажиллана аа гэдгийг л хэлэх байна" гэв.
Сэтгэгдэл ( 7 )
Tseejee beldee arisaa huuluulaad bj dee tsus huna
Зодоод л алчихдаг нь худлаа юу? Энэ пизда төрийн нэр барьж нар алуурчдыг хамгаалж хайцаална, шинэчлэл хууль дүрэм ёс суртахуун хэрэгтэй, яс юман дээ армийн алуурчин новшнууд дайнд хамгийн түрүүнд дайсанд урвана шүү
Huuriin saidiig hurelsuhtei gee ogtsoroochee.ter emneleg bih stani humuysiig dahi. Duudaj huuliin hariutslaga ogoichee.
хүмүүнлэг иргэний нийгэм хаана байнаа , хаа сайгүй хулгай луйвар авилгал, монголын төр авах юмгүй болжээ
Батлан хамгаалахаас ёс зүйтэй байя гэж байгаа бол оросоос үүдэлтэй оффицэрүүдийнхээ архидалтыг тасал!Оросод оффицэр бэлтгэхээ боль,архинаас өөр үнэт зүйлгүй оронд армийн боловсон хүчин бэлтгэхээ зогсоо ,арми бас хилийн цэрэгийн оффицэрүүд гэж Улаан архичингүүд байгаа шүү дээ.Наадахаа боливол аандаа эмх цэгцэндээ орно.
7-8 сая гардаг нтр гээд алдаад хэлчээгүй байгаа тэрбум тэрбумаараа гардаг биз дээ
Сайд Сайханбаяр хүүтэй хүн үү Цэрэгт явуулсан уу явсан бол жирийн цэрэг шиг байсан уу Хүрэлсүхийн найз учраас их бардам цэрэг үхсэнд сэтгэл эмзэглэсэн юм алга болдог юм болоод өнгөрсөн маягтай зогсож байдаг цэргийн бага дарга нарт хамаг асуудал байгаа шүү. Тэд голдуу цэргийн доод тушаалын офицеруудын хүүхдүүд байдаг юм Цэргийн дарга нар улаан архичид байсан одооч хэвээр дээр доргүй согтуу араатнууд ”африкийн гиенүүд”болчихсон архи нэхэж цэрэг зодоод явж байдаг хэвээр байна.Юун дэглэлт, яргалал байхгүй гэж маанаг царайлаад шал согтуу генерал-сайд зогсож байх юм