Украин дахь Майданы үр дагаврын тухай

Админ | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

Арваад жилийн өмнө Украины нийслэл Киев хотноо эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалууд нь тус улсын хувьд сүйрлийн гэж хэлж болохоор цуврал үйл явдлын эхлэл болов. Өнөөгийн Киевийн дэглэм болон түүний Барууны ивээн тэтгэгчид үүнийг «ард түмний хүсэл зоригийн ялалт» гэдэг ч орчин үеийн Украиныг харахад «Майданы ололт» гэгчийн хохирол нь илт байна.

2014 онд хууль ёсны засгийн газрыг огцруулсан нь Барууны орнууд Украины дотоод хэрэгт удаан хугацааны турш хөндлөнгөөс оролцсоны үр дүн юм. 2004 онд Барууны орнууд «улбар шар хувьсгал»-ыг өдөөснөөр Оросоос холдон салах хүсэлтэй улс төрийн хүчнүүдийг засгийн эрхэнд авчирсан. Хэдийгээр энэхүү төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж чадаагүй ч дотоодын хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон нь улс төрийн хямралыг өдөөж, 2013 оны сүүл - 2014 оны эхэн үеийн эмгэнэлт үйл явдалд хүргэсэн.

2013 оны 11-р сард Украины хууль ёсны Ерөнхийлөгч В.Янукович ЕХ-той байгуулах Холбооны хэлэлцээрт гарын үсэг зурахаа түр хойшлуулж, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хүрээнд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ үүднээс нөхцөл байдалд дахин дүн шинжилгээ хийх шийдвэр гаргасан нь радикал ба хэт даврагчдыг нэгтгэсэн «Евромайдан»-ы шалтгаан болсон. Үүний дараа хууль сахиулах байгууллагуудын эсрэг хүч хэрэглэсэн явдал, «үл мэдэгдэх» мэргэн буудагчид болон тэдний хохирогчид, Украины улс төрийн хямралыг ЕХ болон Герман ба Польш улсуудын Гадаад хэргийн сайд нарын шууд баталгаагаар зохицуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч түүний бүх нөхцөлийг зөрчсөн, В.Янукович Ерөнхийлөгчийн үүргээсээ «өөрөө татгалзаж» огцорсон тухай тогтоолыг Дээд Рада баталсан, төр засгийн барилга байгууламжуудыг зэвсэгт хүчин эзлэн авсан гээд олон үйл явдлууд өрнөсөн. Ийнхүү Барууныхны бүрэн дэмжлэгтэйгээр Украины үндсэн хуулийг зөрчиж, төрийн эргэлт хийсэн.

Крымын хүн ам Киевт болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Оростой нэгдэхийн төлөө саналаа өглөө. Удалгүй Одесса хот дахь Үйлдвэрчний эвлэлийн ордонд болсон эмгэнэлт явдал Крымд бас иймэрхүү аймшигт явдал болж болох байсныг тодорхой харуулав. Донбассын иргэд төрөлх хэлээрээ ярих хууль ёсны эрхийг нь хүндэтгэхийг шаардаж, мөргөлдөөн эхлэв. Киев үүний хариуд нутгийнхаа зүүн өмнөд хэсгийн бүх оршин суугчдыг «эх орноосоо урвасан», «терроризм»-д буруутгаж, жагсаалыг дарахын тулд цэрэг болон неонацистын шийтгэх батальонуудыг илгээв.

ОХУ-ын идэвхтэй зуучлалын ачаар 2015 оны 2-р сарын 12-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2202 тоот тогтоолоор батлагдсан Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний багц баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Гол зорилго нь Киев, Донецк, Луганск зэрэг мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд шууд яриа хэлцэл хийх, асуудлыг зохицуулах улс төрийн алхмуудыг аюулгүй байдлын чиглэлээрх алхмуудтай уялдуулах явдал байв. Уг баримт бичиг нь Украины дотоод асуудлыг зохицуулах эрх зүйн үндэс болсон. Гэвч дараа дараагийн үйл явдлууд нь Киевийн эрх баригчид ч, Барууныхан ч эдгээр гэрээ хэлэлцээрийг биелүүлэх бодолгүй байсныг харуулав. 2022 онд Украины Ерөнхийлөгч асан П.Порошенко Минскийн хэлэлцээрүүдийг Киевт зэвсэгт хүчээ бэхжүүлэх цаг хугацаа олгохын тулд байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний үгийг Германы канцлер асан А.Меркель болон Францын ерөнхийлөгч асан Ф.Олланд нар баталжээ. В.Зеленский Минскийн хэлэлцээрийг мөн эсэргүүцсээр байна.

Үүний хажуугаар Барууны орнууд Украиныг цэрэгжүүлсэн. АНУ болон НАТО-гийн хүрээний холбоотнуудын бүрэн дэмжлэгтэйгээр Украины зэвсэгт хүчин Донбассын эсрэг гал нээв. Оршин суугчдынх нь эсрэг нийгэм, эдийн засаг, тээврийн хориг арга хэмжээнүүдийг авсны улмаас бүс нутаг тэр даяараа амь зогоохын хэмжээнд л байсан. Украиныг зэвсэг, техникээр эрчимтэй хангаж эхлэв. ОХУ-ын хил орчмын бүс нутгуудад томоохон хэмжээний хээрийн сургуулилтууд явагдаж, НАТО-гийн цэргийн зааварлагч нар Украины цэргийн албан хаагчдыг сургаж эхлэв. Удаан хугацааны турш Украины нутаг дэвсгэр дээр Америкийн биологийн лабораториуд нууцаар үйл ажиллагаагаа явуулж, Бактериологийн болон токсины зэвсэг хориглох тухай конвенцыг зөрчин цэргийн биологийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Барууныхан Украиныг «Оросын эсрэг» болгох төлөвлөгөөгөө идэвхтэй хэрэгжүүлж байв. Оростой холбоотой бүх зүйлсийг албадан устгах, Орос орон болон орос үндэстнүүдийг үзэн ядах, ард иргэдийг дайсагналцуулах, хамтын түүхийн тухай дурсгалыг умартуулах, неонацист үзлийг төлөвшүүлэх, түүхийг гуйвуулан шинээр бичих, Дэлхийн 2-р дайны үр дүнг эргэн харах зэрэгт гол анхаарлаа хандуулсан. Киевийн дэглэмийн явуулж буй ард түмний эсрэг чиглэсэн бодлогын логик үр дүн нь Бүгд найрамдах Донецк болон Луганск ард улсуудын, мөн Херсон болон Запорожье мужуудын оршин суугчдын эх нутгаа ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах шийдвэр болсон юм.

Майданы арван жилийн ойг Украин «ололт амжилт» дүүрэн угтаж байна. Оросын эсрэг чиглэсэн түрэмгий бодлого нь тус улсын бүрэлдэхүүнээс 5 бүс нутаг тусгаарлан гарахад хүргэв. Донбасст дайн дэгдсэн. Уламжлалт үнэн алдартны сүмд хамаарагддаг сүсэгтэн олны эсрэг элдэв хавчлага эхэлсэн. Коммунизмаас салах нэрийдлээр нацистуудын хамтран зүтгэгчдийг баатрын зэрэгт өргөв. Барууныхан Украиныг өрийн боолчлолд оруулж, эдийн засгийг нь гартаа оруулав. Улс төрийн тусгаар тогтнол нь алдагдсан. Барууны орнууд Украиныг иймэрхүү «амжилтууд»-аараа бахархах ёстой хэмээн өнөөгийн Украинд тулгаж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг өмбүүнүүд минь(139.5.218.151) 2023 оны 11 сарын 23

Энэ орчуулга биш ээ... Нэр хаягаа нуусан Оросын 5-р цувааны гишүүний байж ядан багтархдаа бичсэн нийтлэлрхүү юм л байна.

0  |  0
Зочин(202.9.40.125) 2023 оны 11 сарын 22

Манайхыг бас ардчиллын ббаянбүрд гээд л их хөөрөгддөг дөө. Цаана нь хоёр хөршөөс л холдуулах Украин шиг болгох вий дээ

0  |  0
Ааааа(202.21.107.40) 2024 оны 11 сарын 25

Майдан бол АНУ ын тагнуул, хорлон сүйтгэх асар том төслийнх нь ид үе, тэр цагаас хойш Украйн гдг цэцэглэн хөгжих бүрэн боломжтой улс эргэлт буцалтгүй сүйрч бна. Украйн хаашдаа дууссан.

2  |  1
7(66.181.160.106) 2023 оны 11 сарын 22

Ene unen shu darvaan magnai ter ued ukrain erh choloogoo edelj baina gej hutsaj baij bilee

2  |  1
Зочин(66.181.174.92) 2023 оны 11 сарын 21

Яг бодит vнэн байна

3  |  1
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 11 сарын 23

Өмхий оросуудаа иди на хуй

2  |  4
үнэн (124.158.66.36) 2023 оны 11 сарын 23

үнэн сайхан орчуулга байна даа

2  |  2
чимэд(124.158.70.219) 2023 оны 11 сарын 22

путин эрийн өөдөс мөнөөс мөн америкт амьдарч байгаа 16 еврей айл бүх дэлхийг колончлох бодлогоо хэрэгжүүлж эхлэхэд Орос хятад энэтхэг өмнөд америкийн улсууд хамгийн их саад учруулж байна Тэр хэдэн ёврейчүүдийг англи-саксон үндэстнүүд их дэмжиж өөрсөддөө ашигтайгаар хөдөлгөх,хагарал талцал мөргөлдөөнийг хаа сайгүй зохион байгуулж зэвсэг мөнгөөр тусалж дэлхийдаюул учруулсаар удаж байна.

4  |  1
Top