Арми доторх алуурчдаас ЯЛ АСУУГААЧ, Жанжин штабын дарга аа!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 22

Хугацаат цэргийн алба хаахаар очсон хүү нас барсан хэргийн мөрөөр олон нийт таамаг дэвшүүлж эхэлжээ. Нэг хүн “Цэрэг, арми дотор гадны гар хөл шургалж, талцуулж, хагаралдуулах гэж ийм зүйлүүд хийгээд байна уу” гэсэн пост бичжээ. Олон ээж аав “Бид хүүгээ цэрэгт явуулахгүй” хэмээн  сэтгэгдлээ илэрхийлж сошиалд давалгаалах болов. Мэдээллийн зарим сайт өдөр бүхэн цэрэг нас барсан, гэмтэж бэртсэн асуудлын мөрөөр сурвалжилж, мэдээлэл хүргэх боллоо.

Хэрэв Монголын арми дотор гадны гар хөл шургалсан бол манай тагнуулынхан мадаггүй барьж, хорих байсан биз. Нэг сэтгүүлчийг, дараа нь нэрт яруу найрагчийг гадны гар хөл болсон гэж баривчлан, шүүх хурлууд нууцын зэрэгтэй явагдаж, цоожтой хаалганы цаана суулгасан. Тэгэхээр арми доторх алуурчид гаднынхан биш дотоодынх болж таарч байна. Дотоодынхдоо мөрдэс зүүсэн хурандаа, генералуудын үр удам, үргэлжлэл байдаг биз. Ингэж асуух ч хэрэггүй, ер нь бол үе уламжилсан ирсэн, нөгөө ширээ залгамжлагч гэдэг шиг гэдгэр нөхдүүд байдаг юм билээ.

Нэрт сэтгүүлч Адуучийн Даваасамбуу агсан арми дахь дэглэлтийн талаар “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” нийтлэлээ тэртээ 1980-аад онд бичсэн. Гэтэл одоо ч цэрэгт дэглэлт байна, шүүх, цагдаа шалгаад илрүүлж чаддаггүй алуурчид тэнд бугшжээ. Үүнийг хэн цэгцэлж чадах вэ гэвэл нэгдүгээрт Жанжин штабын дарга, хуурай замын цэргийн командлагч байж таарна. Цаашилбал, бодлого барьж буй Батлан хамгаалахын сайд, бүр цаашаа гэвэл Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, түүний цэргийн бодлогын зөвлөхүүд л чадна. Тэд чадахгүй байна гэхээр алуурчид нь авлигажиж, эрх мэдэлжиж, мафижиж, бүр цаашаа “Вант улс” болчихож. Дийлдэхгүй эрх сүртэй болчихож гэж ойлгогдож байгаа юм.

Мэдээж үүний зэрэгцээ  “Цэрэг, армиараа оролдох хэрэггүй л байгаа юм даа” гэж ярьж, бичиж байгаа хүмүүстэй санал нийлнэ. Дотоод, гадаад байдал, ороо бусгаа байгаа дэлхий, хүчний төвүүдийн хурдтай шилжилт гээд олон хүчин зүйл байна. Цэрэг, армиа хүчирхэг байлгах шаардлага зөвхөн Монгол гэлтгүй  өнөөдөр бүх улс оронд  бий болж байна. Харин манайд цэргүүд нэгнээ алж, дотроо “байлдаж” тоглож байна. Хэрэв хүнд хэцүү цаг ирж гэмээ нь ийм сахилга батгүй цэрэг арми эх орноо, элгэн түмнээ хамгаалж чадна гэж үү. Арми доторх алуурчдаасаа ял асууж чадахгүй бол ямар ирээдүй биднийг хүлээж байна вэ гэдгийг дээрх эрхмүүдээс асуумаар байна?

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.5.198.57) 2023 оны 11 сарын 27

Сайн байцгаана уу, одоо яргачид гэж ярих нь маш буруу гэж бодож байнаа, учир нь янз бүрийн орчин нөхцөлд өссөн, янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн боловсролтой залуус цэрэгт ирдэг, бас дээр нь ажил, амьдралын туршлага багатай офицерууд тэр шинээр ирсэн залуучуудтай ажиллаж байгаад жижиг алдаа гаргаж байгаа харагддаг, үүнийг хэт том болгож нийгэмд харагдуулаад байгааг мэргэн түмэн минь анхаарна уу.

0  |  2
DR. ADITYA(197.210.8.169) 2023 оны 11 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.210.8.169) 2023 оны 11 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Иргэн(203.91.115.37) 2023 оны 11 сарын 27

Армид алуурчид, яргачид байгааг хохирсон цэргүүд, тэдний аав ээж, ар гэрийнхэн нэрээр нь нэрлээд, зүсээр нь зүслээд хэлээд өглөө. Одоо тэр яргачид, алуурчдыг шорон руу хэзээ явуулах вэ? Ард түмэн харж хүлээж байна.

2  |  0
Зангараг(98.181.118.33) 2023 оны 11 сарын 27

Ганц цэрэг армид ч биш бусад бүх салбаруудад Хятадын эрлийзүүд шургалсан байгаа учир их цэвэрлэгээг ирэх сонгуулиар МАН, АН ыг үл сонгох замаар хийх хэрэгтэй болсон. Цэвэр цусны монголчуудаа сонго, өөр зам байхгүй.

1  |  0
Монгол(103.212.117.167) 2023 оны 11 сарын 27

Алуурчидыг олж ялыг нь өгөхийг шаардаж байна

4  |  0
БХЯ, ЗХЖШ-ын удирдла(202.126.89.35) 2023 оны 11 сарын 22

Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч хоёр бол 1985-1986 онуудад Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн болон Ерөнхий Цэргийн ангиудад сонсогч байх үеэс л цэрэг зоддог яргачин байсан. Өчигдөр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатарын баруун гар талд сууж байсан Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал Ж.Болдбаатартай хамт 1990-ээд оны эхээр Төв аймаг дахь Сэргэлэнгийг 016 дугаар дивизийн 196 дугаар тагнуулын батальонд салааны захирагчаар ажиллаж байхдаа цэрэг зоддог жинхэнэ яргачид байсан.

1  |  0
Зочин(43.242.243.230) 2023 оны 11 сарын 22

Үүнийг манай төр засаг сайн шалгах хэрэгтэй гадны гар хөл хүмүүс дотор нь орчихоод цэргүүдийг нэг нэгээр хорлон сүйтгэх устгах санаархал яваад байгаа юм бишүү

0  |  0
иргэн(202.21.105.34) 2023 оны 11 сарын 27

цэргийн дарга нар гээд байгаа яргачингуудаа шоронд байлгуул таарна шоронгийн хоригдлоо зоднуу ална уу хамаачгүй , хүний сайхан гэмгүй хүүхдүүдийг эр хүн болгоно гэж зодож гар хүрдэг ярагчид бараг цэвэрхэн алуурчингуууд юм бишүү\n

1  |  0
Deegii(66.181.160.125) 2023 оны 11 сарын 22

Er tsergiin alba gedeg chini shaagaad haragdaad zodood zoduulaad uldeed uhdel irdeg baisan alba shdee odoogiin onii ylgaa deg zoduur geed ineed hurgeed baigaa yum chini 70-80 naad onii tserguuded bol hair halamj l baihgui yu tarhi tolgoi deer toisgo haglah avtomat tseejin deer tsenegleh gants neg hal asman tsereg shanaadchaad polind oroh 1 sm zuzaan 2-3 l ordog 2 m shahuu urt ishtei shanagaar buh aluulah uvliin huitend bituu tsagaan tsasan dunduur sharmaa shaldan mulhuh shumuultai goliin huvuund zeregts komandtai 2-3 tsag zogsoh geel yum yumnaas l er hun bolj amid irsiimdag

0  |  0
Зочин(49.0.139.180) 2023 оны 11 сарын 24

Цэргийн гэх дэг бол ер нь бол нөгөө эцэг эхийн эрх хүмүүжилгүй гаж донтонгууд бие биенээ дэглэдэг, удирдлагынхаа тушаал үүрэг даалгавар биелүүлэхгүй бусдад бузар үлгэр дуурайлал уриалга турхиралт өдөөн хатгалга хийдэг хичнээн иргэд татагдан ирдэгийг та нар мэдэхгүй. Цэргийн алба бол маш олон эрхийг хязгаарладаг хязгаарлах ч ёстой байж зэрэг тушаал биелүүлдэг болгодог юм шүү. Сэтгүүлчид таны хөвгүүдийг хамгаалах биш та нарын хөвгүүдээр шантааж хийх шуналын л улайрал юм шүү

0  |  1
ИРГЭН(202.179.3.85) 2023 оны 11 сарын 22

ЭНЭ САЙД СУУДАЛДАА ЯАСАН ДУРТАЙ ДУР БЭ ӨӨРИЙН ЧИНЬ САЙД БАЙГАА ҮЕД 4-Н ЦЭРЭГ АМЬ НАСАА АЛДЯИХААД БАЙНА ЦЭРГИЙН ДЭГ БАЙХГҮЙ ГЭЭД ХУДЛАА ЯРИАД АМИА АВАХ БОДЛОО ХАЯАЧ ЯАСАН МУУХАЙ ХҮН БЭ ӨӨРӨӨ ЦЭРЭГТ ХҮН АЛЖ БАЙСАН БАЙЛГҮЙ

4  |  0
Top