Дорнын их яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны бүтээл "Тамгагүй төр" жүжгийг шинэчилсэн найруулагаар Их Британийн Лондон хотноо "The Mongol Khan" нэртэйгээр тоглож байгаа билээ. "The Mongol Khan" жүжгийн албан ёсны нээлт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болжээ.
Энэхүү тоглолтыг үзэхээр Монголын нөлөө бүхий эрхмүүд Лондонг зорин, Колизей театрт тухалжээ. Уг жүжгийг англи хэл дээр тоглох төлөвлөгөөтэй байсан ч төлөвлөгөө өөрчлөгдөж эх хэл дээрээ тоглож байгаа. Театрын зүгээс ийнхүү эх хэл дээрээ тоглохыг санал болгосон бөгөөд театрын гурван хэсэгт дэлгэцээр англи хэл дээрх орчуулга нь үзэгчдэд хүрч байгаа ажээ.
Уг тоглолтыг үзэж сонирхсон хөтлөгч Г.Анхбаяр "Будант альбионд, Шексперийн нутагт театрын урлагийн эх булаг, ундрага дээр монголчууд бултаараа ирж, бут авах түүхэн мөчийг бүтээж, хажууд англичууд уйлж инээж үзэхийг хараад огшиж байна аа та нараар, бахархаж байна" хэмээсэн бол Соёлын сайд Ч.Номин "Энэ бол Монголын түүхэнд, тэр дундаа соёл урлагийн түүхэнд томоор бичигдэх алхам" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
англичууд монголыг үзэн яддаг юм болгоныг маань шүүмжилнэ. төрөө дээдэлдэггүй эх оронч бус бөгсөө л боддог шүүмжлэгч байна. аргагүй англи бол угаасаа оргуул босуулууд арал дээр цуглаж бүтсэн үндэстэн ихэнх нь германууд байсан болохоор герман хэлнээс үүсэлтэй хэл устай жижиг үндэстэн. эзэлсэн улсууд нь дандаа шалдан зэрлэг хөгжилгүй зэвсэггүй африк австрали индианууд . байлдаж болохгүй шашинтай энэтхэг мэтийг л эзэлсэн тэнэг хүчгүй эзэнт гүрэн байгуулсан . эзэнт гүрнийг нь шалдан сармагчингуудын эзэнт гүрэн гэж шоолдог юм шдээ хахахахаха
Юуны суртчилгаа юм энэ жүж