Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин Хван И Жугийн секс бичлэгтэй холбоотой дуулиан үргэлжилсээр байна.
2023 оны 5-р сард өөрийгөө түүний хуучин найз бүсгүй гэж нэрлэсэн нэгэн этгээд хөл бөмбөгийн тамирчин Хван болон түүний экс найз бүсгүй нарын нууц бичлэгийг нийтэлсэн. Уг этгээд хэлэхдээ Хван өөрийг нь болон бичлэг дээрх бүсгүйг хуурсан хэмээн мэдээлсэн бөгөөд уг хаягийн эзнийг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Хачирхалтай нь уг этгээд тамирчны бэр эгч болох нь тогтоогдсон байна.
Түүний хуучин найз бүсгүй хэмээсэн этгээдийг Хван "шантааж" хийсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн бөгөөд түүнтэй ямар нэгэн хайр сэтгэлийн холбоо байхгүй хэмээн мэдээлж байсан. Мөн тэрээр утсаа хулгайд алдаж, бичлэгүүдээ хакердуулсан хэмээсэн бөгөөд уг этгээд бичлэгийг нь задруулна хэмээн сүрдүүлж мөнгө нэхсэн аж.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн бэр эгч нь болох нь тогтоогдож, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд түүнийг саатуулан баривчилжээ. Одоогоор цагдаа нар сэжигтэнг чухам ямар шалтгааны улмаас уг бичлэгийг тараасан болохыг тогтоохын тулд ажиллаж байгаа аж. Тамирчны зүгээс бэр эгчдээ шийтгэл ноогдуулахгүй байхыг холбогдох албаныхнаас хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )