III Чарльз хаан BLACKPINK хамтлагт одон гардуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 23

 

Орон нутгийн цагаар мягмар гарагт Букингемийн ордонд болсон төрийн өндөр дээд хүлээн авалтад BLACKPINK хамтлагийн гишүүд уригдан оролцжээ. Тэд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль болон тэргүүн хатагтай Ким Кён Хи нарын хамт уг хүлээн авалтад уригдсан бөгөөд Их Британийн эзэн хаан III Чарльз хамтлагийн гишүүдэд Британийн эзэнт гүрний одон гардуулсан байна. 

Британийн эзэнт гүрний одонг дуучин Адель, Формула 1-ийн нисгэгч Женсон Баттон, Австралийн хөнгөн атлетикч Маржори Жэксон, Их Британийн автомашины уралдааны жолооч Льюис Хамилтон, "Битлз" хамтлагийн бөмбөрчин Ринго Старр, хөлбөмбөгийн шүүгч Ховард Уэбб, боксчин Карл Фроч, "Битлз" хамтлагийн гитарчин Жорж Харрисон, дугуйчин Крис Хой, жүжигчин Жэки Чан нар хүртэж байжээ. 

Ордны цэргийн найрал хөгжимчид BLACKPINK хамтлагийн “DDU-DU DDU-D” дууг тоглож сонирхуулсан бөгөөд хаан Чарльз тус хамтлагийн шүтэн бишрэгчдийн нэг ажээ. 


 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top