Монголын марафонч Г.Хишигсайхан Японд түрүүлэв

2023 оны 11 сарын 23

Япон улсад хагас марафон гүйлтийн  “Ageo international half mararthon” тэмцээн болоход Монголын хоёр тамирчин хурд сорив.

21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Галбадрахын Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ.Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр эзэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top