Өвөр байгалийн хязгаарын “Забайкалье” зочид буудлыг өчигдөр орой Монголын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.
Арваннэгдүгээр сарын 26-нд Монголд Улс тунхагласны баяр тохиосонтой холбоотойгоор Өвөр байгалийн Засгийн газрын тэргүүн Марат Мирхайдаров “Хөрш орнуудын найрамдал, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны итгэл найдварыг илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, зочид буудлын барилгыг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүллээ” гэсэн байна.
Түүний хэлснээр Монгол, Оросын харилцаа сайжирч байгаа бөгөөд Монголд хэд хэдэн удаа айлчилж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан аж. Ойрын ирээдүйд эрүүл мэнд, соёл урлаг, спортын салбарт харилцаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Чита үү, Зайбайкальск уу, аль хот вэ? \n\n
Өнгөрсөн жилийн хурал дээр - Гэрт амьдардаг Монголчуудад УЦС ямар хэрэгтэй юм - гэж 1 нөхөр нь доромжилж байсан удаа бий байх аа
Хамаатнууд шүү дээ угтаа бол.
за хуц аа