Монголчууд “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д гурван насны ангилалд тэргүүлэхийн зэрэгцээ Дэлхийн хошой аваргатай боллоо.
Олон улсын Ой тогтоолтын Холбооноос Бүгд найрамдах Энэтхэг улсын Мумбай хотод 2023 оны арваннэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулав.
Тэмцээн 13 улсын 780 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Ийнхүү тэмцээний нийлбэр дүнг зарлахад:
-Бага насанд М.Гэгээн-Оюун,
-Өсвөр насанд ОУМ Э.Үүрийнцолмон,
-Насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн нар тэргүүлж аваргын цом хүртлээ.
Нийт тамирчдыг оноогоор тэргүүлж 2023 оны ДЭЛХИЙН АВАРГА-аар ОУ-ын Их Мастер, 2022 оны Дэлхийн Аварга Т.Тэнүүн тодорсон бөгөөд ийнхүү ХОШОЙ ДЭЛХИЙН АВАРГА боллоо.
Сэтгэгдэл ( 5 )
bayar hurgie mongoliin neriig delhiid gargaj baigaa ta naraar baharhaj bna
айхтар хогнууд юумаа, яааж мемори сайжруулдаг юм болоо, дээр үед л ой сайтай хүүхдийг лам болвол таарна гэдэг сан, мундхаг юумаа хөөрхийс...
Дэлхийн аварга болсон тамирчиндаа баяр хүргэе.Монгол улсын нэрийг өндөр амжилтааругтсан бүх тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье.
Bayar xurgie!
Mundag shuu manai oxiduud!!