АНУ Оросын засгийг солиход анхаарал хандуулж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков мэдэгджээ.
Түүний хэлснээр АНУ Орост дотоод үймээн самуун зохион байгуулах, засгийг нь солих эрмэлзэлтэй байгаа аж.
Пентагон ирэх арванхоёрдугаар сарын 5-6-нд Оросын цэргийн стратегийг хаалттай байдлаар хэлэлцэх талаар мэдээлэл гарсан байна.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “АНУ-ын зүгээс Орос болон БНХАУ-д үзүүлж буй шахалт нь ашиггүй юм” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )