Их хотын гудамж талбайд сүлд мод сүндэрлэж, шинэ жилийн ая, дуу эгшиглэн баярын уур амьсгал хэдийнээ орсон энэ үед нэгэн шинэхэн уран бүтээлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат өлгийдөн авлаа.
Тэрбээр Монголчууддаа монгол вальс зохиож үлдээх мөрөөдлөө биелүүлж байгаадаа туйлын баяртай байгаагаа хуваалцлаа.
Б.Чинбат "Бүжгийн хаан бол вальс. Монголын ард түмэндээ монгол вальсыг үлдээхийг хүсэж, зохиосон минь өнөөдөр биеллээ оллоо. Би хамгийн дуртай баяртаа зориулж шив шинэхэн шинэ жилийн "Цасан Вальс" аа хуучин оноо үдэж амжилт бүтээлээ тэмдэглэж буй бүх хүмүүстээ зориулж хайр шингээн бичлээ, олон зуун хүний сэтгэл, хүч хөдөлмөрөөр бүтээлээ" гэлээ.
Түүний шинэхэн бүтээлийг сонссон Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар "Цасан вальс 3:40 секунтээс та бүхэн сонсоорой тэр хэсэг бол хүн төрөлхтний төрсөн өдөр юм байна" хэмээн магтжээ.
Бидний амьдралд хар, цагаан сүлэлдсээр бүтэн нэг жилийг өнгөрүүлдэг. Хүн бүхэн шинэ оноо эрүүл энх, элэг бүтэн байхыг хүсэн угтдаг шүү дээ. Сэтгэл хөвөлзөн, хайртынхаа хамтаар бүжин яг л үлгэрийн мэт сэтгэлийг гэгэлзүүлсэн бүтээл болжээ.
Монгол гэр бүл бүхэн хайраар дүүрэн, жаргал, догдолтой шинэ оноо угтахдаа "Цасан вальс"-ийг хүч түрэн даган дуулан бүжээрэй.
IG: chinbaapiano
Фэйсбүүк: Chinbaa
Сэтгэгдэл ( 2 )
Гоё гоё.
Гайхамшиг .сэтгэл хөвсөлзүүлсэн сайхан вальс бүтээжжээ.