Жейда Пинкетт Смит: Би Уилл Смиттэй үүрд хамт байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 29

 

Жейда Пинкетт Смит 2016 онд нөхөр Уилл Смитээс салсан гэдгээ саяхан олон нийтэд мэдэгдсэн. Харин тэрээр өнгөрсөн мягмар гарагт жүжигчин Дрю Бэрриморын хөтлөн явуулдаг ток шоунд оролцох үеэрээ тэд гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа талаараа дурджээ. 

Хөтлөгч Дрю Бэрриморт "Бид үүрд хамт байх болно. Бид хичээж байгаа" хэмээсэн тэрээр тэдэнд салах шалтгаан байхгүй гэдгийг онцолжээ. Хосууд хэсэг хугацаанд нэг нэгэндээ орон зай өгсөн нь үнэн хэдий ч эцэст нь харилцаагаа шинэ түвшинд аваачиж хамтдаа аз жаргалтай байх болжээ. 

Энэ тухайгаа "Уиллийн хувьд түүнтэй харилцах харилцаа маань хэсэг хугацаанд нэгнээсээ хол, тус тусын замаар аялж, үүний дараа мөн хамтдаа аялалд гарахын тулд удаан хоёр тийш болох үеийг туулсан. Бид хамтдаа үнэхээр, үнэхээр үзэсгэлэнтэй газар ирсэн юм шиг санагдах болсон. Тиймээс зүгээр л аз жаргалтай байна. Амьдралынхаа энэ үед эцэст нь би аз жаргалаа олсон" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top