2020 онд Өмнөд Солонгосын 19-34 насны залуучуудын тоо 10,213,000-д хүрч, тус улсын хүн амын 20,4 хувийг эзэлж байсан. Тус улсын статистикийн хорооноос мэдээлснээр энэхүү тоо 30 жилийн дараа гэхэд хоёр дахин буурах төлөвтэй байгааг анхааруулсан байна. Энэ нь тус улсын нийт хүн амын дөнгөж 11.0 хувийг залуучууд эзэлж, 5,213,000-д хүрнэ гэсэн үг юм.
Өмнөд Солонгосын залуучуудын тоо мэдэгдэхүйц буурахын зэрэгцээ эдгээр залуусын 81.5 хувь нь гэрлээгүй байгаа нь анхаарал татаж эхэлжээ. Тус улсын статистикийн хорооноос мэдээлснээр гэрлээгүй залуусын тоо 80 хувиас давсан нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэжээ.
Үүн дунд 30-34 насны гэрлээгүй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа нь онцгой анхаарал татаж байна. 2000 онд гэрлээгүй залуусын тоо 18.7 хувь байсан бол 2020 онд 56.3 хувь болж байжээ. 25-29 насныхны хувьд гэрлээгүй хүмүүсийн хувь одоогоор 87.4 хувь байна. Эсэргээрээ 2000 онд хорь гаруй насны хүмүүсийн ихэнх нь аль хэдийн гэрлэсэн байв.
2022 оны судалгаагаар анх удаа гэрлэсэн хүмүүсийн дундаж нас эрэгтэйчүүд 33.7, эмэгтэйчүүдийнх 31.3 байжээ. Үүнтэй холбогдуулан гэрлэлтийн тоон үзүүлэлт мэдэгдэхүйц буурч байгаа аж. Мөн гэрлэлтийн талаар эерэг үзэл бодолтой залуу хүмүүсийн эзлэх хувь 2020 онд 56,5 хувь байсан бол 2022 онд 36.4 хувь болж буурсан байна.
Тус улсын залуу хосууд хүүхэдтэй болохоос татгалзах үзэгдэл мөн нэмэгджээ. Хууль ёсны дагуу гэрлэсэн хосуудын хүүхэдтэй болох хувь нийт төрөлтийн 96 хувийг эзэлж байгаа ч гэрлэлтээс зайлсхийх хандлага давамгайлж байгаа нь шинээр төрж буй хүүхдийн тоо буурахад хүргэжээ. Залуу хосууд хүүхэдтэй болохоос татгалзах хандлага нэмэгдэж 2018 онд 46.4 хувьд хүрсэн бол сүүлийн үед 53.5 хувь болж өссөн байна. Мөн анх удаа амаржиж буй эхчүүдийн дундаж нас 33.0 болж өсжээ.
Эдгээр хандлагууд буюу гэрлэлтийг хойшлуулах, цуцлах, хүүхэд төрүүлэхгүй байх зэрэг нь Өмнөд Солонгосын нийт төрөлтийн түвшин огцом буурахад гол нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн онд төрөлтийн түвшин 0.78 болж буурч дэлхийд төрөлт хамгийн бага байгаа улсаар нэрлэгджээ.
Өрсөлдөөнөөс үүссэн дарамт, ажлын байрны баталгаагүй байдал, орон сууцны үнийн хөөрөгдөл, боловсролын их хэмжээний зардал гэх мэт хүчин зүйлсээс үүдэн залуусын дунд гэрлэх, хүүхэд төрүүлэх талаарх сөрөг ойлголтууд улам бүр газар авсаар байна.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
хүүхэд гэхээр \nмөнгө гэдэг