"BTS" хамтлагийн гишүүдийн цэрэгт татагдах тов зарлагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 29

 

BTS хамтлагийн гишүүд болох RM, Жимин, V, Жон Гүг нар ирэх арванхоёрдугаар сарын дундуур нэгэн зэрэг цэрэгт татагдахаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

Хамтлагийн гишүүн RM, V нар арванхоёрдугаар сарын 11-нд, харин Жимин, Жон Гүг нар 12-ний өдөр тус тус цэрэгт татагдах аж. Энэ сарын эхээр BIGHIT Music хамтлагийн дөрвөн гишүүн цэрэгт татагдахаар болсон тухай мэдээлсэн. Уг мэдэгдэлд хамтлагийн гишүүдийн цэрэгт татагдах товыг зарлах хүндрэлтэй байгаа тухай дурьдсан бөгөөд энэ нь шүтэн бишргэчдийн гаргадаг үйлдэлтэй холбоотой байж мэднэ. 

"BTS" хамтлагийн гишүүн Жин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хамгийн эхэнд цэрэгт татагдсан. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа цэргийн албанд элсэж байгаа залуусыг бүртгэх газрын ойролцоо оршин суудаг нутгийн иргэд уг үйл явдлыг арилжааны зорилгоор ашиглаж эхэлжээ. Тус бүс нутгийн оршин суугчид үйлчилгээний газрынхаа гадна талд Жиний зургийг байршуулж сурталчилгаа хийж эхэлсэн бөгөөд олон улсаас ирсэн фенүүдийн хөлд дарагдсан зочид буудлууд үнээ хэд дахин нэмсэн аж. 

Жинийг цэргийн албанд татагдахаар ирэх үед ачаалал нэмэгдэнэ хэмээн тооцоолсон нутгийн удирдлагууд орон нутгийн гал түймэр унтраах анги, цагдаа болон бусад онцгой байдлын үед ажиллах ажилчдыг дайчилжээ. Онцгой байдлын үед тусламж үзүүлэх түргэн тусламжийн машинуудыг ч мөн ажиллуулж, 270 орчим цагдаагийн алба хаагчид эргүүл хийж, аюулгүй байдал хангах үүрэг хүлээжээ. 

Орон нутгийн удирдлагууд мөн 60 ажлын хэсэг байгуулж хууль бус худалдаа эрхлэгчдийн үйлдлийг таслан зогсоохоор ажилласан байна. Жиний хувьд олны нүднээс далд цэргийн албанд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, бусад алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг шүтэн бишрэгчдээсээ хүсэж байсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top