Дубайд үслэг малгайгаар гоёсон Бианка Ценсори

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 01

 

Реппэр Канье Уэст эхнэр Бианка Ценсоригийн хамт өнгөрсөн мягмар гарагийн орой дизайнер Амина Муаддигийн Дубайд шинээр нээгдсэн дэлгүүрийн нээлтэнд зочилжээ. 

Шаргал өнгийн гутал, үслэг малгай, хэт богино даашинз өмссөн тэрээр энгэртээ чихмэл наан тэвэрсэн байх аж. Реппэр Канье Уэстийн хувьд уламжлал болсон хар өнгийн хувцсаараа гоёсон байх бөгөөд Дубайн уур амьсгалд тэд тун ч сонирхолтой харагдаж байв. 

Хосууд харилцаандаа хэсэг хугацаанд завсарлага авсан гэх мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Бианкагийн гэр бүлийнхэн Каньег хүлээн зөвшөөрөхгүй байгаа уг мэдээлэлд дурдсан бөгөөд Бианкаг Канье руу явуулахгүй байж мэднэ хэмээж байв. Харин хосууд энэхүү мэдээллийг няцаан ийнхүү дахин хамтдаа олны өмнө гарч иржээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top