Өмнөд Солонгосын алдарт FTISLAND хамтлагийн гишүүн Чой Мин Хван болон LABOUM хамтлагийн гишүүн Ким Юүл Хи нар гэрлэлтээ цуцлуулж хоёр тийш болохоор шийдсэн болохыг харьяа энтертайнмент баталжээ.
Хосууд гэрлээд 5 жил болж байгаа бөгөөд гурван хүүхэдтэй болжээ. Тэдний салалтын тухай FNC энтертайнмент "Чой Мин Хван, Ким Юүл Хи нар удаан бодсоны эцэст салах шийдвэр гаргасан. Хосууд одоогоор хууль ёсны дагуу салахаар бэлтгэж байна. Мин Хван, Юүл Хи нар хүүхдүүдээ хамтран өсгөхөөр болсон. Гэнэтийн мэдээ дуулгаж байгаадаа шүтэн бишрэгчдээс нь хүлцэл өчье.
Алдартнууд өмнө нь хоёр тийш болгох гэж байгаа тухайгаа дурдаж байсан. Тэдний хоорондын романтик харилцаа үгүй болсон хүүхдүүдээ хамтран өсгөнө хэмээж байсан тэд ийнхүү албан ёсоор салах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эд нийлнэ үү, сална уу, маньд ер нь ямар хамаа байна аа, ийм тэнэг юм нийтлэх ямар хэрэгтэй байдаг юм бол