JYP энтертайнментийн захирал хүүхдүүдийн эмчилгээнд 1 тэрбум вон хандивлажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

 

YP Entertainment-ийн захирал Пак Жин Ён өөрийн хувийн хөрөнгөөс эмзэг бүлгийн хүүхэд, өсвөр үеийнхний эмчилгээний зардалд зориулж 1 тэрбум вон хандивлажээ. 

Түүний энэхүү хандив Өмнөд Солонгосын Самсунг Сөүл зэрэг таван том эмнэлэгт тус тус 200 сая вон байхаар төсөвлөгдсөн байна. тэрээр өнгөрсөн жил мөн 1 тэрбум воныг Самсунг Сөүл эмнэлэг болон Дэлхийн зөн олон улсын байгууллагад хандивлаж байжээ. 

Хандив гардуулах үеэрээ тэрээр "Эцэг хүний хувьд өвчтэй хүүхдээ асарч байгаа эцэх, эхчүүд болон өдчтэй байгаа хүүхдүүдэд ямар хэцүү байгааг ойлгож байна. Энэ тухай бодох төдийд зүрх минь шархалж байна. Эмнэлгийн зардал хүрэлцэхгүй байх нь үнэхээр хэцүү" гэжээ. 

Өнгөрсөн жил Пак Жин Ёныг Дэлхийн зөн ОУБ-ын "Боб Пирсийн алдрын клуб"-ийн гишүүнээр өргөмжилсөн бөгөөд тэрээр хамгийн үнэ цэнэтэй хандив өргөгчдийн нэг болжээ. JYP Entertainment-ийн уран бүтээлчид 2020-2023 онд нийт 2.67 тэрбум вон хандивласан бөгөөд 1523 хүүхдэд амьдрал бэлэглэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.110) 2023 оны 12 сарын 06

Үнэхээр бахархмаар юмаа энэ Солонгосын одууд. Бүүр нэг улс үндэстнээ гэдэг хатуу үзэлтэй мундаг.

0  |  0
Top