Жүжигчин И Жан Ү гэрлэж чадахгүй байгаа тухайгаа тайлбарлав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

 

"I Live Alone" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монгол Улсад ирж байсан жүжигчин И Жан Ү чухам яагаад гэрлэж чадахгүй байгаа талаарх бодлоо хуваалцжээ. 

Тус нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал энэ сарын 4-ний өдөр болжээ. Энэхүү нэвтрүүлэгт дөрвөн жилийн турш оролцож байгаа тэрээр нэвтрүүлгийн оролцогчид болон нэвтрүүлгийн багийнхантай нэг гэр бүл шиг л дотно болсон гэнэ. Шоуны бусад гишүүд түүнийг гэрлэсэн тохиолдолд урвасан гэж үзнэ хэмээсэн нь түүнийг гэрлэлтээ хойшлуулахад хүргэжээ. 

Жүжигчин И Жан Ү мэргэжил нэгт Жо Хэ Вон хэмээх бүсгүйтэй үерхдэг бөгөөд найз бүсгүйдээ хайртай хэдий ч багийнхнаа алдахыг хүсэхгүй байгаагаа дурдсан байна. Тиймээс гэрлэлтээ хойшлуулсаар байгаа гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top