Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли саяхан өгсөн ярилцлагадаа өөрийгөө нийгмээс тусгаарлагдсан нэгэн гэжээ. Брэд Питтээс салснаасаа хойш өөрийгөө тусгаарлаж, эдгэрэхийн тулд хичээж байгаа тэрээр эмэгтэй найзуудтайгаа ч уулзахаа больсон гэнэ.
Энэ тухайгаа тэрээр "Хүүхдүүд минь надад болон миний амьдралд байгаа хамгийн ойр дотнын хүмүүс. Тэд бол миний дотнын найзууд. Бид тэс өөр хүмүүс ч гэлээ энэ нь бидний хүч чадал болдог. Бид бүгд эдгэрэх ёстой. Бидэнд эдгээх шаардлагатай зүйлс олон бий. Миний хамгийдотнын найзуудын ихэнх дүрвэгсэд болохыг би ойлголоо. Надтай ойр байгаа зургаан эмэгтэй тутмын дөрөв нь дайн, мөргөлдөөний үед нөхөрлөсөн хүмүүс.
Питтээс салснаас хойш би Лос Анжелес дэх гэрээсээ бараг л гарахаа больсон. Учир нь энэхүү газар Питт ч мөн амьдардаг. Салалтын дараа би гадуур чөлөөтэй гарч, зугаалж чадахаа больсон. Боломж олдвол би Камбож дахь гэр рүүгээ бүрмөсөн нүүнэ гэж бодож байгаа. Дэлхий дээрх бүх газраас хамгийн эрүүл бус нь Холливуд гэж би бодох болсон. Тиймээс би жинхэнэ байдлыг эрэлхийлэхээр шийдсэн" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )