Реппэр Шон Дидди Комбс 17 настай сурагч охиныг 11-р ангид байхад нь бүлэглэн хүчирхийлсэн, бэлгийн харьцаанд оруулсан хэрэгт буруутгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.
Сүүлийн гурван долоо хоногийн дотор түүнд холбогдох дөрвөн хүчингийн хэрэг ийнхүү олон нийтэд ил болоод байна. Шон Дидди дуучин Кэссиг олон жилийн турш хүчирхийлсэн гэх мэдээлэл цацагдсаны дараа Дидди "Сүүлийн хоёр долоо хоногийн турш чимээгүй байж хүмүүс миний нэр хүнд, зан чанар, бүтээсэн бүхнийг минь устгахыг оролдож байгааг харлаа. Мөнгө авахын тулд улайрсан хүмүүс миний эсрэг гомдмоор мэдүүлэг өгсөн. Тодорхой хэлье. Намайг буруутгаж байгаа аймшигт мэдээллүүдийн нэгийг нь ч би хийгээгүй. Би өөрийнхөө гэр бүл, нэр төр, үнэн мөний төлөө тэмцэх болно" гэжээ.
Шон Дидди 2003 онд Харв Пьер болон нэр нь үл мэдэгдэх өөр нэгэн эрийн хамт 17 настай охиныг мансууруулан хүчирхийлсэн гэх мэдээлэл хамгийн сүүлд цацагдаад байгаа бөгөөд хохирогч эмэгтэй 20 жилийн өмнөх Диддигийн өвөр дээр суугаа зургаа дэлгэн өнгөрсөн хугацаанд сэтгэл нь шаналж, дарамт, ичгүүр мэдэрсэн гэдгээ мэдэгджээ.
Реппэр Диддийгийн хувьд өнгөрсөн онд 7 дахь хүүхдээ өлгийдөн авсан. 1993 онд Диддигийн тухайн үеийн найз охин нь түүнд анхны хүүхдийг нь төрүүлсэн. Үүний дараа реппэр Дидди ихэр охид Д'Лаила, Жесси болон Кристиан нарыг 2018 онд уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан Ким Портерын хамт угтан авсан. Талийгаач эхнэрийнхээ том охиныг өргөж авсан Дидди Сара Чапман гэх эмэгтэйтэй болзож байх үедээ Шаанс хэмээх охиноо өлгийдөн авчээ.
Ийнхүү дөрвөн эмэгтэйгээс нийт 7 хүүхэдтэй болсон Дидди гэр бүл зохиосон ч ганц бие амьдралын хэв маягаар амьдрахыг илүүд үздэг болохоо ярьж байсан удаатай.
Сэтгэгдэл ( 3 )
Айхтар бух юмаа
Энэ мангасыг хөнгөлчихөөсэй
Америкийн хууль их хатуу, Монгол шиг шүүх нь бүгд нэг том НАМ-х, ямарч хахууль НАМ-МАН гэсэн ойлголт байхгүй. Энэ Хар бүх насаараа суух ял авах нь дээ.