ДУУЛИАН | Селена Гомес Жастин Биберийн найзтай болзож эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 08

 

Селена Гомес хүнтэй болзож байж магадгүй гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Дуучин, жүжигчин Селена Гомес пүрэв гарагт интсаграм хуудаснаа цацагдсан энэхүү мэдээлэл доор Жастин Биберийн найз, продюсер Бенни Бланкотой болзож байгаагаа баталсан байж магадгүй хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнэжээ. Учир нь тэрээр уг мэдээнд лайк дарж "Баримт, бүх зүйл туйлын үнэн, тэр миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл. Тэр миний хамт байсан хүмүүсээс хамгийн илүү нь. Тэр надад энэ гараг дээрх бүх хүмүүсээс илүү хандсан" гэх зэргээр бичжээ. 

Селенагийн албан ёсны хаягнаас үлдээсэн эдгээр сэтгэгдлүүд олны анхаарлыг ихээр татаад байна. Зарим хүмүүс түүний энэхүү үйлдэлд гайхширч инстаграм хаягаа хакердуулсан байж болзошгүй талаар ч мөн бичжээ. 

 

 

Тэрээр мөн шүтэн бишрэгчдээ өөрийнх нь хайр дурлалын амьдралыг шүүмжлэхгүй байхыг хүссэн бөгөөд одоо хамгийн аз жаргалтай байгаагаа дурдсан байна. Энэ тухайгаа тэрээр "Та хүссэн бүхнээ илэрхийлэх эрхтэй. Гэхдээ чиний үг надад амьдрал заахыг оролдсон тохиолдолд би үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч. Хэрэв та намайг хамгийн аз жаргалтай үед минь хүлээж авахгүй бол амьдралд минь огтхон ч битгий оролцоорой" гэжээ. 

 

 

Үүний дараа тэрээр инстаграм стори дээрээ нэгэн эрийг налан суугаа зургаа нийтэлж дээрх цуурхлыг баталжээ. Хосууд 2021 онд "I Can't Get Enough" дуун дээр хамтран ажилласнаасаа хойш дотно нөхөрлөж эхэлжээ. 

Селена 11-р сарын 30-аас эхлэн цацагдаж эхэлсэн “Selena + Chef: Home for the Holidays” шоуныхаа үеэр дурласан тухайгаа мөн ярьжээ. 

 


 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.216.253) 2024 оны 01 сарын 07

Селена бүр сонин харагддаг болчихжээ, тэр дахиж хуучин шигээ болохгүй байхаа даа

0  |  1
(103.212.119.154) 2024 оны 01 сарын 07

Ашгүй дээ, Жастин Бибертэй зууралдаад байвал усан тэнэг санагдана. Хосоо олох нь зөв байхаа

1  |  1
Top