Дуучин Мина бүлэг цэргүүдийн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа ярьжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 08

 

Өмнөд Солонгосын нэгдүгээр үеийн к-поп оддын нэг Мина 2002 онд хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэмцээний үеэр гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулж байсан билээ. Улсынхаа шигшээ багийг дэмжиж байгаа түүний зургууд шуугиан тарьж олны анхааралд өртсөн тэрээр удалгүй дуучнаар дебютээ хийж урлагт хөл тавьжээ. 

Эрчүүдийн дунд алдартай байсан тэрээр цэргийн хуаранд очиж тоглолтоо хийх нь элбэг байсан бөгөөд саяхан оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр бүлэг цэргүүдийн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа ярьжээ. 

Энэ тухай тэрээр "Тухайн үед нэгэн цэргийн анги дээр гэнэтийн уулзалт зохион байгуулахаар болж, тайзан дээр гарч ирсэн цэргүүдэд надтай гар барих боломж олдсон юм л даа. Тэр үед маш олон  цэргүүд тайзан дээр гүйн гарч ирээд намайг бүсэлж, тойрог дотроо оруулсан. Гэнэт нэг цэрэг миний араас тэврээд хөхнөөс минь бариад авсан. Цэргийн удирдагчид болон манай менежерүүд бүгд цочирдон над руу гүйж ирсэн. Тухайн цэргүүд залуу байсан учраас шоронд явуулаагүй ч тэд энэхүү хэргийг төлөвлөж үйлдсэн байсан. Энэ бол ноцтой гэмт хэрэг" гэжээ. 

Тэрээр өдгөө 52 настай бол түүний нөхөр 35 настай. Өмнөд Солонгосын алдартай хосуудын нэгт тооцогддог тэд хамгийн олон насны зөрүүтэй хосуудаар мөн нэрлэгддэг ажээ. 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by 미나 (Mina) (@minakorea)

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.29) 2023 оны 12 сарын 11

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

4  |  5
Top