Дуучин, жүжигчин Рэйн болон түүний эхнэр жүжигчин Ким Тэ Хи нарыг мөрдсөн хэргээр 40 гаруй насны эмэгтэйд холбогдох шүүх хурал өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 08-ний өдөр Сөүл хотын баруун дүүргийн шүүхэд болжээ.
Гэмт этгээд 48 настай А-д шүүгч нэг жилийн хорих ял оноосон бөгөөд тэрээр 2021 оноос эхлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд хосуудын Итэвон дахь дахь гэрт нь нийт 14 удаа ирж, хаалганых нь хонхыг дарах зэрэг хачирхалтай үйлдлүүд гаргасан болох нь тогтоогдсон байна.
Шүүх хуралд дарааллан хоёр удаа ирээгүй тул шүүх хурал түүний оролцоогүйгээр явагдаж, ийнхүү нэг жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ. Түүнийг ялыг ирэх сарын 10-ний өдөр дахин хэлэлцэц ял оноохоор болжээ.
Сэтгэгдэл ( 0 )