Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

2023 оны 12 сарын 09

Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.

Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм. Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахснаар төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол БНХАУ-ын тамирчин мөнгө, Польшийн тамирчин хүрэл медаль хүртжээ.

Э.Содномпилжээгийн хувьд 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмын энэхүү алтан медаль нь түүний хилийн чанд дахь дөрөв дэх медаль болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.22.137) 2023 оны 12 сарын 09

TALIIGCH ENHSAIHAN AGSAN SAIN CHAVI TURUULJDEE....BAYR HURGIE...HUDULMURCH SAIN ZALUU...

0  |  0
Top