Г.Ганзориг олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ

2023 оны 12 сарын 09

Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам 2023 оны арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.

Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм.

Буудлага спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор цэц сорьсон Г.Ганзориг хүрэл медаль хүртэв. Тэрбээр 25 метрийн дасгалд тавдугаар байр эзэлжээ.

Г.Ганзориг нь өнгөрсөн жилийн пара буудлага спортын дэлхийн цомоос алт, хүрэл медаль хүртэж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Timothy Flynn(102.90.43.44) 2023 оны 12 сарын 09

Танд бизнес, хувийн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж зээл хэрэгтэй бөгөөд танд нөөцлөх барьцаа байхгүй юу? WERSTERN LAPO LOANS-оос сайн хүүтэй хурдан шуурхай зээл аваарай. Тэд сонирхолтой үйлчлүүлэгчдэд урт болон богино хугацааны зээл олгохдоо хурдан бөгөөд найдвартай байдаг. та тэдэнтэй холбоо барьж болно;\nИмэйл; wersternlapoloanfirm@gmail.com\nWhatsApp; 1(973) 506-8186\nTelegram; @Wersernlapoloan

0  |  0
Top