Реппэр ThunderZ-ийн нууц төлөвлөгөө

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

 

Реппэр ThunderZ тун удахгүй нууц задлахаар бэлтгэж байгаа сураг фенүүдийнх нь дунд тархаж эхэллээ. 

Өнгөрсөн зун Төв Цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, эртнээс мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр энэ сарын 14-ний Пүрэв гарагт 11:00 цагаас  "Өнөөдөр" сонины байранд хэвлэлийн бага хурал хийх гэнэтийн зар тараажээ. 

Сонсогчдынхоо урмыг хэзээ ч хугалж байгаагүй тэрбээр энэ удаад чухам юуны тухай мэдээлэх бол гэдэг асуулт олны сонирхлыг ихээр татаад байна.

Энэхүү мэдээлэл цацагдсан даруйд түүний сонсогчид олон олон таамаглал дэвшүүлж эхэлжээ. ThunderZ уран бүтээл туурвидаг урсгалаа сольж байгаа, эсвэл харьяа рекордсоо сольж байгаа, бүр урлагийн ертөнцөөс зодог тайлж байгаа юм болов уу? гэх таамаглал гарч ирээд байгаа бөгөөд эдгээр асуултын хариулт хэдхэн хоногийн дараа ил болох нь ээ. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.49) 2024 оны 02 сарын 01

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

1  |  0
bwu(202.55.188.92) 2024 оны 02 сарын 12

hishigdalaitai hurimaa hii bro

1  |  2
Ayanga miiga (103.212.119.208) 2023 оны 12 сарын 15

Thunderiin muruudul biylsen udur mnii c muruudul biylsen

10  |  0
Oogii(202.9.46.98) 2023 оны 12 сарын 15

goe duuldag gej vv.

10  |  2
Top