Жүжигчин Кан Су Ра хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

 

Жүжигчин Кан Су Рагийн харьяалагддаг PLUM A&C агентлагийн зүгээс түүнийг өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тухай мэдээлж, "эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа" гэжээ. 

Кан Су Ра 2020 оны наймдугаар сард өөрөөсөө 8 насаар ах, уламжлалт анагаах ухааны доктортой хуримаа хийсэн. Хуримын ёслол гэр бүлийнхэн болон найз нөхдийн хүрээнд болсон бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сард анхны охиноо төрүүлсэн юм.

Тэрээр бүсгүй 2023 оны нэгдүгээр сард "Strangers Again" хэмээх киногоор эргэн ирэлтээ хийж, шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top