BTS хамтлагийн V буюу Ким Тэ Хёний дотнын найзууд түүнийг цэргийн албаа сайн хаагаад ирэхийг ерөөн үдэлтийн уулзалт хийжээ.
Өөрсдийгөө "Wooga Squad" хэмээн нэрлэдэг V, Пак Со Жүн, Пак Хюн Шиг, Чой Ү Шиг, Пикбой нар дотно нөхөрлөдгөөрөө алдартай. Найзууд дундаасаа хамгийн сүүд цэрэгт татагдаж буй V-г өхөөрдөн толгойг нь илж буй зургаа тэд инстаграм хуудаснаа оруулсан бөгөөд Пак Со Жүн "Манай хамгийн бага маань цэрэгт татагдлаа, сайн яваад ирээрэй" гэжээ.
V хамтлагийн ахлагч RM-ийн хамтаар энэ сарын 11-ний өдөр цэрэгт татагдсан. Тэднийг хамтлагийнх нь бүх гишүүд үдэж өгсөн бөгөөд үлдсэн гишүүд болох Жимин, Жон Гүг нар өнөөдөр цэргийн албанд татагдах ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
BTS xamtlagiin terbumtan zaluusiig tsergiin alband yavuuldag Solongos ulsiin xuuli xun burd tegsh uilchildeg boloxiig xaruulj baina daa
BTS шиг хамтлаг дахиж төрөхгүй ээ. Энэ 7 залуу юу ч үгүйгээс эхэлсэн. Хамтлагийн замнал нь урам зориг авмаар үнэхээр гайхалтай. Албаа сайн хаагаад ирээрэй
Ким Техён ухаантай болохоороо жижиг зүйлийг ч орхигдуулахгүй их сайн боддог, бас тооцоолдог ш дээ. тэр сайн яваад ирнэ. Алдаагаа давтаад байдаггүй, маш хашир залуу. Хэрвээ ямар нэг алдаа гаргавал тэрнээсээ их сайн сургамж авдаг, юмыг үргэлж харьцуулж боддог юм байна лээ.
Солонгосоос сурах юм маш их байнаа. Бүх залуус ямар нэг ялгаварлалгүй цэрэгт явж байна. Цэргийн ангийнх нь хоол унд нь их сайн юм байна. Цэргүүддээ утсыг нь хэрэглүүлдэг цагтай юм байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл тодорхой цагаар хэрэглүүлдэг гэсэн үг. Эд нарын талаар уншиж байгаад жаахан мэдээлэлтэй боллоо. Жич: Ахлагч нь нилээд олон хүнд сорилыг амжилттай давж байж сонгогддог юм шиг байна. Ахлагч нь өөрийн цэргүүддээ хоол хүнсийг нь захиалдаг гэж ойлголоо. Тэрэнд нь олон төрлийн амттан авах бломж бас байдаг юм шиг байна. Манайх бол бие махбодийн хувьд ч, оюун санааны хувьд ч нэвт дарангуйл
Солонгос чанга байна шүү, тэрбумтангуудыг цэрэгт татаад л ,,,