Жүжигчин Ким Хе На "Хархорум" кино наадмын шүүгчээр ажиллалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 13

 

Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, "Кино гүүр" хөгжлийн холбоо хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Уг наадамд 15 улсын 22 кино бүтээлийг үзүүлсэн. Дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлсэн бол уралдаант хэсэгт есөн орны 14 кино өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. 

Тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Хэ На багтжээ. Түүний хувьд 2001 онд кино урлагт хөл тавьсан нэгэн. Үүнээс хойш нийт 30 гаруй кино уран бүтээлд дүр бүтээсэн тэрээр олон улсад танигдсан алдартай жүжигчдийн нэг болжээ. 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 12 сарын 13

hamag huvtsasand n utaa shingeed baahan huushuur buuz amnaasaa sengenuulsen orkuudtai zurag daruulah gej zovson baihdaa.Mongold irsendee haramsaj baigaa biz.Gadniihan uvuliin ulirald mongol ruu zugkeed demii.Uhej ch medne.

0  |  0
Top