Жүжигчин Пак Со Дам бамбай булчирхайн хорт хавдраас үүдэн дуу хоолойгоо алдсан гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 13

 

"Parasite" киногоороо дэлхий дахинаа танигдсан жүжигчин Пак Со Дам 2021 онд бамбай булчирхайн хорт хавдраар оношлогдсон билээ. Хорт хавдрын эмчилгээ хийлгэн, хагалгаанд орсон тэрээр саяхан оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр уг өвчнийг хэрхэн ялан дийлсэн тухайгаа ярьсан байна. 

Түүний тоглосон "Death Game" кино удахгүй үзэгчдийн хүртээл болно.  Түүнийг хагалгаанд ороод удаагүй байхад тус киноны санал ирсэн аж. Тухайн үед жүжигчин бүсгүйн толгой эргэн орноосоо ч босох тэнхэлгүй байсан бөгөөд хоолой нь гарахаа больсон байжээ. Гэсэн хэдий ч зохиолоо шимтэн уншсан түүний хоолой эдгэрч, дуу хоолой нь хуучин хэвэндээ орохын тулд 8 сар орчмын хугацаа өнгөрчээ. 

Киноны зураг авалтад оролцох үедээ сэтгэлээр унаж, өдөр бүр уйлдаг байсан тэрээр хамтран ажиллаж байгаа хүмүүстээ энэхүү байдлаа мэдэгдүүлэхгүйн тулд өвдөлтөө нуудаг байсан тухайгаа ярьжээ. Хорт хавдар түүнийг сэтгэл зүй хийгээд бие мах бодийн хувьд хүнд байдалд оруулсан ч өдгөө эмчилгээ амжилттай болж эрүүл саруул байгаадаа талархаж буйгаа тэрээр мөн илэрхийлжээ. 

Түүний тоглосон "Death Game" хэмээх ижил нэрт вебтүүнээс сэдэвлэн бүтээсэн кино энэ сарын 15-аас эхлэн үзэгчдийн хүртээл болох ажээ. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top