“Хархорум” олон улсын кино наадмын ШИЛДГҮҮД тодорлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 13

 

Анхдугаар “Хархорум” олон улсын кино наадамд нийт 9 орны 14 кино нэр дэвшсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.

Кино наадмын “Шилдэг уран сайхны кино” төрөлд нийт 10 кино нэр дэвшсэнээс найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино шалгарав. Мөн кино наадмын “Шилдэг баримтат кино” төрөлд нийт 4 кино нэр дэвшсэнээс найруулагч Жордан Брайон, Моника Вилламизар нарын уран бүтээл болох “Transition” баримтат кино, “Шилдэг хүний эрхийн кино” төрөлд “The Animal Kingdom” кино тус тус хүртлээ.

Түүнчлэн “Хархорум” олон улсын кино наадмын зүгээс олон улсын кино наадмуудын жишгээр уран бүтээлчдийг алдаршуулах зорилгоор “FILM ICON AWARD” номинацийг “Гүрү медиа” компанийн продюсер Цэрэнпилийн Ариунаад гардуулсан юм. Энэ нь түүний монголын кино урлагийн салбарт 30-аад жил ажиллахдаа гадаадын уран бүтээлчидтэй хамтран олон кино бүтээлийг продюсерлэн бүтээж, залуу уран бүтээлчдийн авьяас, билгийг нээн илрүүлсэн хувь нэмрийг ийнхүү үнэлсэн явдал юм.

“Хархорум” олон улсын кино наадамд бүтээлээ ирүүлсэн, наадмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон уран бүтээлчид, хамтрагч, дэмжигч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 12 сарын 13

naad shougaa utaanaas umnu namar hiij baival taarna.Gadniihan oroltsson ch hulduj uhehgui, deer n utaand hordohgui.Ulsaa sutalchlah bish ulam doromjloh yul sedhiimdaa uhernuud.

0  |  0
Top