Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг Пак Со Жүн дебют хийж байх үеийнхээ хүнд хэцүү байдлын тухай саяхан оролцсон нэвтрүүлэгтээ дурджээ.
Тэрээр дебют хийж байх үедээ гадаад төрхөндөө ихэд санаа зовж эхэлсэн гэнэ. Түүнийг анх жүжигчнээр ажиллаж эхлэх үед Өмнөд Солонгосын гоо сайхны стандарт одоогийнхоос өөр байсан бөгөөд түүний нүд хамгийн том асуудал байсан аж. Түүнд гоо сайхны хагалгаа хийж өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн гоо сайхны эмнэлэг хүртэл байсан гэнэ.
Үүнээс үүдэн өөртөө итгэх итгэлгүй болж байсан Пак Со Жүн өдгөө дэлхийн хэмжээний уран бүтээлч болж, Холливудэд данстай жүжигчин болсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ким Техёны найз байна ш дээ,