2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын өдөр Сөүл хотын Кёндон ахлах сургуулийн шалгалтын байр дахь хаалтын хонх цагаасаа эрт дуугарсны улмаас хохирсон гэх сурагчид шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ.
Сөүл хотын Кёндун ахлах сургуулийн сурагчдыг өмгөөлж буй Myeongjin хуулийн фирм тухайн өдөр коллежид элсэлтийн шалгалтын хонх цагаасаа нэг минутын өмнө дуугарснаас үүдэн хохирсон гэх 39 сурагч Сөүл хотын төв дүүргийн шүүхэд гомдол гаргаж буй тухай мэдээлсэн байна. Сурагч тус бүрт нөхөн төлбөр болгож 20 сая вон улсаас өгөх ёстой хэмээсэн тэрээр шалгалт дууссаныг мэдээлэх хонх цагаасаа нэг минут 30 секундын өмнө дуугарсан гэжээ.
Шалгалтын үеэр хонх цагаасаа эрт дуугарсан учраас сургуулийн зүгээс сурагчдад шалгалтын материалыг буцаан өгч нэг минут 30 секундын хугацаа өгсөн ч өмнө нь бичсэн хариултаа засварлахыг хориглосон байна.
Сурагчид үүнээс үүдэн шалгалтын хариу үнэн зөв гараагүй хэмээн гомдол гаргасан бөгөөд зарим оюутнууд хуудсаа буцаан авалгүй гэртээ харьсан байжээ. Мөн шалгалтын материалыг эргүүлэн өгсөн цаг нь үдийн цайны завсарлагатай давхацсан бөгөөд дахин шалгалтад ойролцоогоор 25 минут зарцуулагдсан аж. Үдийн цайны завсарлага 50 минут үргэлжилдэг. Гэвч нэмэлт шалгалтын улмаас үдийн цайндаа 25 минут зарцуулсан нь дараагийн шалгалтад сөрөг нөлөө үзүүлсэн хэмээн сурагчид гомдол гаргажээ.
Тус улсад 2020 онд мөн хонх цагаасаа эрт дуугарсан хэрэг гарсан. Тухайн үед хонх цагаасаа 3 минутын өмнө дуугарсан бөгөөд нийт 25 сурагч тус бзр 8 сая вонын нөхөн төлбөр нэхэмжилж байжээ. Энэхүү хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон бөгөөд шүүхээс сурагч тус бүрт 7 сая вонын нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )