2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний финалийн шатанд шалгарч 5-р байр эзэлсэн "STAR" хамтлаг энэ сарын 23-ний өдөр эх орондоо ирнэ.
Дэлхийн шилдэгүүдтэй Монгол хүний ур ухаан, авьяас чадварыг сорин өрсөлдсөн тус хамтлаг "МОНГОЛЫН ХИЙМОРЬ" бүжгээ МУ-ын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан дэглэн бүтээжээ.
Хамтлагийн дасгалжуулагч Д.Батсайхан багш энэ жилийн бүжгийнхээ тухай "Монголчуудын хувьд морь бол холын замд сайн анд нөхөр, аюул бүхнээс хамгаалах үнэнч онцгой найз юм. Морь үргэлж Монголчуудын бахархал. Тиймээс Монгол хөгжмийн зэмсэг нь морин хуур, төрийн соёмбод морийг билэгдэн оруулсан байдаг" хэмээн тайлбарлалаа.
"Монголд тавтай морил" баг бүрэлдэхүүнд:
Удирдсан багш: Д.Батсайхан
Дасгалжуулагч багш: Н.Онондарь
Туслах дасгалжуулагч: Б.Ууганцэцэг, Б.Жаргалсайхан
Багийн ахлагч: Н.Билгүүнтамир
Бүжгийн ая бичиж найруулсан: Даваахүү
Дизайнер: JZOZO salon Jackson Zorigoo нар багтсан бөгөөд энэхүү тэмцээнд 19 тамирчинтай, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ.
Сэтгэгдэл ( 1 )
УР УХААН ГЭНЭЭЭ . ХА ХА