S4 хамтлаг тайзнаа эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

 

Монголдоо цөөхөнд тооцогдох акапелла чиглэлийн хөвгүүдийн хамтлагийн нэг болох "S4" хамтлагийн залуус тайзнаа эргэн иржээ. 

Өнгөрсөн хугацаанд нам гүмхэн байсан тэд энэ сарын 24-ний өдөр "CHRISTMAS ACAPELLA NIGHT" буюу VIP MINI CONCERT-оо хийхээр зэхжээ. Удаан хугацаанд сонсогчидтойгоо уулзаагүй тэд студи ажиллуулж эхэлсэн. Залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллаж байгаа тэдэнтэй нэг үдшийг дурсамжаа сэргээн өнгөрүүлэх боломж ийнхүү бүрджээ. 

"VIP MINI CONCERT" арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 19:00 цагт  Zaisan Hill Complex-д байрлах Тэгри ресторанд болох ажээ. 

Тоглолтод урилгаар МУУГЗ Б.Чинбат, МУУГЗ хийлч Ч.Дэлгэрцэцэг, Sweetymotion хамтлаг, бийтбоксчин Баачка нар хүрэлцэн ирэх гэнэ. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88029296 дугаарын утсаар холбогдон авах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.158) 2023 оны 12 сарын 21

Урлагт царай зүс гоо зүй гэж нэг юм заавал байх ёстойг орхигдуулж бна хэдхэн дуу аялдаг байж болохгүй Солонгосчуудыг хар үлгэр жишээ ав

0  |  0
Top