Дуучин бүсгүй шүтэн бишрэгчийнхээ гарт амиа алджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 21

Малайз улсын дуучин 26 настай Сюй Жиалин энэ сарын 18-ний өдөр шүтэн бишрэгчийнхээ гарт амиа алдсан нь багагүй дуулиан дэгдээгээд байна. Өөрийгөө дуучин бүсгүйн шүтэн бишрэгч байсан хэмээн мэдүүлсэн 44 настай эр бүсгүйг цээж, нуруу, зүрх зэрэг газруудад нь нийт 8 удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ. 

Сэжигтэн дуучин бүсгүйг сүүлийн хоёр жилийн хугацаанд мөрджээ. Хэрэг гарсан өдөр сэжигтэн дуучин бүсгүйг өөртэй нь уулзахыг шаардсан бөгөөд хамт хооллоно гэх амлалт авч чадсан байна. Тэд хамтдаа хоолосон хэдий ч удалгүй муудалцаж, сэжигтэн түүнийг зодож эхэлжээ. Эцэст нь бүсгүйг хутгалан амь насанд нь хүрсэн сэжигтэн амиа хорлохыг завдсан ч бүтэлгүйтжээ. 

Тус хэргийн газар байсан гэрч энэ тухай цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаа нар сэжигтний машинаас дуучин бүсгүйн цогцсыг олжээ. Баривчлагдах үедээ сэжигтэн өөрийгөө бүсгүйн найз залуу хэмээн мэдүүлсэн байна. 

Талийгаач 23 настай Лю Янтай ирэх жил гэрлэхээр төлөвлөж буйгаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан бөгөөд нас барахаасаа нэг өдрийн өмнө хуримын зургаа авахуулжээ. Уг хэргийн тухай мэдээлэл цацагдсан даруйд тус улсын иргэд хуулиа чангатгахыг шаардаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muslim malaysia(103.212.119.160) 2023 оны 12 сарын 24

malaiz laliin shashintai uls. malaiziin yerunhii said n malaiz tsagdaagaar altantuya gedeg mongol emegteig delbelj alsan

3  |  0
zochin(202.55.188.36) 2023 оны 12 сарын 24

muusain yumnuudiig uruvduj herhevch bolohgui amlaltandaa hureh gej medrel yumtai uulzaad

1  |  1
B(66.181.181.250) 2023 оны 12 сарын 24

Xurim zurag avahuulaaaal, margaash n uur ertei bolzood neg l balai yum bishu

2  |  8
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

1  |  6
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 22

Top