Говь-Алтай аймагт “Жангар” туулийг хоёр өдөр хайллаа

2023 оны 12 сарын 23

Говь-Алтай аймгийн 1350, Ховд, Увс аймгийн туульчид оролцон Жангар туулийг хоёр өдрийн турш хайллаа.

Туульсын хаан Жангарыг төр нь түвшин амгалан, түмэн олон нь эрүүл энх, саруул сайхан, байгаль дэлхий хишиг буянаа хайрлахын ерөөлийг Монгол түмэндээ хурайлан хайлдаг. “Туульсийн хаан Жангар” арга хэмжээг өнгөрсөн жил Говь-Алтай аймагт зохион байгуулж, 1000 хүн хайлсан юм.

Монгол тууль нь “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэгдсэн байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зараа(124.158.68.120) 2023 оны 12 сарын 24

Говь Алтай аймаг нь тэгээд хөгжих болов уу?

0  |  0
Top