-ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧСӨН 71 ИРГЭНД 21.300.000 ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА-
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 29,353 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 135 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс, хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 47, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, бусад 1 хэрэг байна. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 21,300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Түүнчлэн цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 15, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 39, сураггүй алга болсон хүн 59, шүүхээс даалгасан хүн 53, зөрчил үйлдсэн 17 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэгдсэн зарим хэргээс дурдвал, бусадтай маргаан үүсгэж, салаавч гаргасан иргэнд торгох шийтгэл оноосон байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б” нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж, салаавч гарган танхайрсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Авахуулах гэж бичээч. үйлт нэрийн Х-гийн өмнөх эгшигийг гээхгүй