Хан Су Хи Япон шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 26

 

Жүжигчин Хан Су Хи өөрийн инстаграм хуудаснаа Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаад Японы эрх баригчдад цаазлуулсан Ан Жун Гыний зургийг нийтэлжээ.

Тус зургийн тайлбар хэсэгт тэрээр "Японы захиргаанд байсан Кюнсоний романтик роман биш, Японы колоничлолын үе дэх амьтанд ч биш. Харин хүмүүсийн бүтээсэн мангастай тулгарсан баатруудын түүх. Гайхалтай хийгээд харанхуй. Тэр жилийн хавар хүмүүс хүчирхэгжихийн тулд хайраар бие биенээ тэврэх ёстой байсан" гэжээ. 

Ан Жун Гын 1909 онд Японы улс төрч Ито Хиробумигийн амийг хөнөөсөн гэдгээрээ алдаршиж, Үндэсний сангийн одонгоор шагнагдаж байсан нэгэн. Түүний зургийг ийнхүү нийтэлсэн нь Япон шүтэн бишрэгчдийнх нь урмыг хугалжээ. 

Тэд Хан Су Хиг Японы эсрэг үзэлтэн хэмээн нэрлэж, тоглосон кинонуудыг нь үзэхгүй гэдгээ мэдэгджээ. 

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.113) 2023 оны 12 сарын 26

Манайхан ингэдэг болоосой

0  |  0
Top