ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг шүүх хурал болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ товлогдсон. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээо яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.  

Одоогоор шүүх хурал эхлээгүй байна. Шүүх хуралд яллагдагч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар хүрэлцэн ирээд байна. Шүүхээс тэднийг хилээр гарахыг хориглосон билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top