Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, өнөөдөр /2023.12.28/ нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ өдөр мэргэжлийн сумогийн 73 дахь их аварга Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол, тэмдгээ Төрийн тэргүүнээс гардлаа.
Гантулгын Ган-Эрдэнэ 1991 оны 11 дүгээр сарын 21-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн.
Тэрээр мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг бөх. Дээд зиндаа болох макүүчид түрүүлж, оозэки цол хүртэж явсан. Гэмтлийн улмаас барилдалгүй өнжиж, жонидан зиндаа хүртэл чансаа нь буурсан Тэрүнофүжи 2019 оны гуравдугаар сард дэвжээндээ эргэн ирж, улмаар 2020 оны тавдугаар сар гэхэд дээд зиндаанд дахин дэвшиж, долоодугаар сарын Нагояа башёд 13-2 түрүүлж эргэн ирэлтээ зарлажээ.
Түүнчлэн 2021 оны 3, 5 дугаар сарын башёд түрүүлж Озеки цолоо буцаан авсан төдийгүй мөн оны долоодугаар сарын башёд 14-1 гэсэн амжилттай үзүүрлэн Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Ёкозүна (Их Аварга) цолтон болсон.
Мөн Ёкозуна(Их аварга) цол хүртсэн башё болон дараагийн башёдоо дарааллан түрүүлсэн дөрөв дэх бөх ( Тайхо их аваргаас 60 жилийн дараа) болсон юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ерөнхийлөгч өө....ТББ- хан төсвөөс мөнгө гуйхгүйгээр, бор зүрхээрээ, үнэнч, шударгаар , үр бүтээлтэй ажиллаж, төрийн ажлаас хөнгөвчилж байгаа гэдгийг та ер нь мэддэг үү??? тэднийг урамшуулмаар байна шүү....
монгол улс гавьяа шагналтныхаа тоогоор энэ джлхий дээр тасархай тэргүүлэж байна