Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдөр (2023.12.28)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товоос өөр санал гаргах, үг хэлэх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар ирүүлснээс Ц.Анандбазар гишүүн нэрээ татаж, хойшлуулсан болохыг хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, "УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад санал хэлэхээр биелэгдэхгүй байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ирэх онд баригдаж эхэлнэ. Уг бүсэд нутаглаж буй 1200 иргэнд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хамт өргөн мэдүүлээд нэг жил өнгөрсөн ч хэлэлцсэнгүй. Хуулийн төслийг яаралтай оруулж ирж, хэлэлцүүлэхийг УИХ-ын удирдлага, даргын Зөвлөлөөс хүсэж байна" гэв. Мөн тэрбээр сая гаруй иргэдийн 1072 ширхэг хувьцааг Монголын төр авсан, буцааж өгөх талаарх УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэнийг шийдвэрлэж өгөөч гэж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосон тогтоолыг УИХ баталсан тул өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллаад ирсэн тухайгаа танилцуулаад орон нутгийн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг уншиж танилцуулав.
Тухайлбал, Говь-Алтай аймагт 1350 туульч “Жангар” тууль хайлж, 300 гаруй тэмээчин чуулсан арга хэмжээнд оролцсон иргэдээс манай боловсролын тогтолцоо гадаадын соёлыг хуулбарласан шинжтэй, үндэсний ахуйгаас тасарсан байгаа нь сургалтын чанар, хүүхэд залууст муугаар нөлөөлж буйг анхаарахыг сануулсан, Улаангомын оршин суугчаас жимс, ногооны үрийг борлуулах, орон даяар тараах бодлогыг салбарын яаманд уламжлах, хувийн хэвшлийн сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийг 250 мянган төгрөгөөр төсөвлөдөг нь хүрэлцдэггүй, Ховд аймгийн Жаргалант суманд стадион шинэчлэн барих, Дөргөн суманд гахай олширч, бог малд халдах болсон зэрэг олон хүсэлт ирүүлснийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
үгүй сайн л биз дээ_, нэгт малын тоогоо цөөл, тэгээд нэг мэдсэн бар, ирвэстэй ч болчох юм бил үү
Байдгүй псда тархи өвдөж байна . Зэрлэг гахай яагаад ихсэв ? Тоог нь цөөлхөд юу болохгүй байгаам , бог маланд халдаад хэд нь бэртсэн юм , цаашдаа ямар арга хэмжээ авах юм . Энэнд чинь тэр УИХ гишүүн тарган пизда Анандбазар ямар хамаатай юм .Ананд чинь хувьцаанаас энэ гахай устгалд мөнгө төсөвлөх юмуу ? Би юу уншаад байнаа сда