Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг маргааш буюу 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 19-нийг хүртэл явуулна.
Бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрчүүд, цэргийн анги байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдах юм.
Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх,
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх,
3. Ажлын газрын болон оюутны үнэмлэх,
4. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3*4 хэмжээний цээж зураг.
Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээхийг анхаарна уу.
Сэтгэгдэл ( 0 )