Индонезийн нийслэл Жакартa хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (Гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар оролцох бол эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар цэц сорьж байна.
Харин урт бууны эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдэд О.Есүгэн, Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Т.Золжаргал, О.Мөнхзул өрсөлдөхөөр болжээ.
Монголын буудлага спортоос “Парис-2024” зуны олимпын наадмын эрх авсан нэг тамирчин буй нь О.Есүгэн юм.
Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанеро хотод болох билээ.
Сэтгэгдэл ( 0 )