"Ногоон автобус"-ны хэргээр Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёрын нэг нь яллагдагчаар татагдаж, нөгөө нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар яллагдагчаар татагдаж, Хотын дарга асан Д.Сумъяабазар "ард нь сугарч" үлдсэн байна.
Өнгөрсөн хугацаанд АТГ-аас тэдэнд хоёуланд нь хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Харин Хотын дарга асан Д.Сумъяабазар хэрэгт холбогдолгүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон бол Засгийн газрын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан аж.
Гэхдээ эл хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ганцаараа биш 26 хүний хамт яллагдагчаар татагдсан гэдгийг албаныхан баталж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр "Ногоон автобус"-ны хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний нэг нь төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаадын иргэн дөрөв, аж ахуйн нэгж дөрөв байгаа аж. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэдгийг АТГ-аас мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, "Ногоон автобус"-ны хэргээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг нь дэслэхэд бэлэн болжээ. Тэд 134.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн мөрдөн шалгах явцад автобуснуудыг үйлдвэрийн бус аргаар угсарсан болох нь ч ил болжээ. Хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа аж.
Хэрэв уншигчид санаж байгаа бол анх “НОГООН АВТОБУС”-ны хэрэг сөхөгдөхөд Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар өөрт нь ямар ч хамаагүй, оролцоогүй гэж мэдэгдсэн. Эсрэгээрээ Хот хариуцсан сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар ч адилхан тайлбарыг өгч, хэргийг өөрөөсөө бултуулж байв. Гэсэн ч тэдний аль, аль нь "Ногоон автобус"-ны хэрэгт бүдэрч, улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн байдаг. Тэгвэл өөрсдийгөө ямар ч буруугүй хэмээн хэлж, зугтаж, мэлзэж явсан тэд үнэнд гүйцэгдэж нэг нь яллагдагчаар татагдлаа. Харин “ард нь сугарч” үлдсэн нөхрийг “Ногоон автобус”-ны хэрэг тойрч гарах ёсгүй гэдгийг олон нийт сануулсаар байна.
Сэтгэгдэл ( 12 )
Niitiiiin teeberiin gazar saiid bugd holbootoi yahiig ard tumen harna dugnene songuulaar niisleld ardin nam bhui shuu
сүхбаатар сумъяабазар 2 ийг яагаад барьж хорихгүй байгаа юм бэ.сүх баатар юуч болоогүй юмшиг сонгуулийн талаар ярилцлага өгөөд явж байнашд
Улс төрд орж хулгай хийх гэсэн залуучууд Нямдоржийг зайлуулж байж хулгайгаа хийх гээл том том дуугараад байсан юм шигээ Сүхбаатар,Аюурсайхан нар лав тэр хүнийг их адлаж адгаж байсандаа
Сумьяабазар гол хүн нь сугарч үлдэж дээ Ард түмэн сохор биш шүү
Том тлглогч сугарч үлдсэн байна
За ингээд нэг тойргоос 2 гишүүн нь хэрэгт холбогдохыг үздэг л хорвоо юм бна .
Овоо гайгүй шударга залуу байсан юм. Өндөр авсан хүчирхэг бүлэглэлд янз бүрийн шугамаар холбогдож баларлаадаа.
Архангайнхан хулгайд, Өвөрхангайнхан үнэхээр сугарч үлдэх тал дээр толгой цохиж байна. Д.Сугар, Я.Содбаатар, Д.Сумъяабазар... Гээд л. Аль аль нь төсөвт өндөр хувь эзлэх дүнтэй гэмт хэрэг, авилга, хулгайд удаа дараа орооцолдлоо. Гэвч бүгд ”цэвэр” ”сугар”ч чадаж байна. Иргэд үүний эсрэг ганц л зүйл чадна. ” Сугар”-уудыг, тэдний хамаарал бүхий гарууд, намуудыг хаана ч хэзээ ч дэвшиж гарч ирэхэд хуйгаар нь дугуйлахгүй байх. Ердөө энэ л шийдэл нь.
Ямар аюултай өс хонзон бэ бурхан минь 103.212.118.153....
САЙН БАЙНА СУМЪЯАБАЗАР АА ХАРИУЦСАН АЖЛАА сайн хийх сайхан шүү мундаг зөвлөхтэй хүн шүү
Сумьяабазар удаан сугарахгүй биз дээ, за сугараад үлдсэн байлаа ч улстөрийн хувьд карьер нь дууссан гэхэд болох, бизнесийн хүрээнд ч хэн энэнтэй хэрэг хэлэлцэж, хамтрах юм бэ
Энэ өвөрхангайхан хачтн улсууд юм. Учир нь: сугар гэж юмнаас пагдаа сугарч үлдэдэг нэг нөхөр байх. Одоо энэ су-базар