Ким Тэ Хи, Рэйн нарыг мөрдсөн этгээдэд ХОРИХ ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

 

Дуучин, жүжигчин Рэйн болон түүний эхнэр жүжигчин Ким Тэ Хи нарыг мөрдсөн хэргээр 40 гаруй насны эмэгтэйд холбогдох шүүх хурал өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ы өдөр Сөүл хотын  баруун дүүргийн шүүхэд болжээ. Шүүхээс гэмт этгээдэд 6 сарын хорих ял оноосон байна. 

Шүүгч “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа бөгөөд хохирогчдод хор хөнөөл учруулах, дарамтлах сэдэлгүй байсан ч хохирогчдыг дахин дахин мөшгиж, мөшгих гэмт хэрэг үйлдсэн нь тийм ч сайн зүйл биш. Шүүгдэгч шизофрени өвчтэй гэж оношлогдсоныхоо дараа бие болоод сэтгэд зүйн хувьд тогтворгүй байхдаа уг хэргийг үйлдсэн. Шүүгдэгчид зохих эмчилгээ хийхэд хүндрэлтэй байгааг харгалзан үзэж дараах ялыг оногдуулсан. Давтан гэмт хэрэг хийх вий гэдэгт ихээхэн санаа зовж байна" гэжээ. 

Гэмт этгээд 48 настай А-д анхан шатны шүүхээс нэг жилийн хорих ял оноосон бөгөөд тэрээр 2021 оноос эхлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд хосуудын Итэвон дахь дахь гэрт нь нийт 14 удаа ирж, хаалганых нь хонхыг дарах зэрэг хачирхалтай үйлдлүүд гаргасан болох нь тогтоогдсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top