Ким Ү Бин, Шин Мин А нар энэ жил хуримаа хийх үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

 

Жүжигчин Ким Ү Бин, Шин Мин А нар удахгүй хуримаа хийж магадгүй гэх яриа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ. Тэдний шүтэн бишрэгчид хуримын зар дуулгахыг нь олон жил хүлээсэн. Энэхүү мэдээллийг хосууд албан ёсоор батлаагүй ч хуримын тухай ярьсан Ким Ү Биний бичлэг олон нийтийн сүлжээнд тархжээ. 

Хосууд 2015 онд сурталчилгааны зураг авалтад хамтдаа оролцож, үүнээс хойш дотносож эхэлжээ. Есөн жилийг хамт өнгөрүүлж буй хосууд амьдралын олон саад бэрхшээлийг даван туулсан бөгөөд  2015 онд Ким Ү Бин хуримаа хэзээ хийхээр төлөвлөж байгаа тухай асуултад "35 настайдаа гэрлэхээр төлөвлөж байгаа" гэх утга бүхий үг хэлж байжээ. Уг бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ. Учир нь Ким Ү Бин энэ жил 35 нас хүрч буй юм. 

Энэхүү ярилцлагын үеэр Ким Ү Бин "Би найз шиг нөхөр, найз шиг аав болохыг хүсдэг. Манай аав, ээж яг тийм хүмүүс байдаг" хэмээж байжээ. Уг ярилцлага хосуудыг болзож эхэлсний дараа хийгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top