Монгол Улсын өдгөө мөрдөж буй Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн долоодугаар зүйлд “1.Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн. 2.Есөн хөлт Их цагаан туг ньМонгол Улсын Төрийн туг мөн” хэмээжээ. Мөн есдүгээр зүйлд Төрийн тугийгбайрлуулах тухай заахдаа 1. Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж,дотор нь Монгол Улсын бүх аймгийнхөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна. 2. Төрийн тугийг газарт хүргэхийгцээрлэнэ” гэсэн нь бий.
“Монголын нууц товчоо”-нд“Төдий эсгий туургат улсыг шударгалж, барс жил Ононы тэргүүнээ хүрч Есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанаа хан нэрийг тэнд өгөв өө” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Ийнхүү Монголын түүхэнд анхудаа эсгий туургатныг нэгтгэж, 1206 онд Чингис хаанд хаан цол өргөмжилсөн түүхт үйл явдлыг тэмдэглэн дурдахдаа Төрийн тугийн тухай анхлан өгүүлсэн байна. Тийн 1206 оны барс жилд Эзэн богд Чингис хаан эсгий туургатан улсаа нэгтгэж Их Монгол улсыг байгуулж Есөн хөлт цагаан тугийг төрийн сүлд, түмний шүтээн болгож үеийн үед, үрийн үрд үүрд эрхэмлэн тахих зарлиг буулгасан хэмээхээс үзвэл Төрийн тугандаа гүн хүндэтгэлтэй хандаж байх учиртай.
Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа Үндсэн хуулиа шинэчлэн 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн залж, төр улс энх мөнх оршихын бэлгэдэл болгон залсан нь өнөөдөр Төрийн ордонд заларч байна. 1992 оны Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд Есөн хөлт цагаан тугийг есөн шарга морьтой торгон цэргүүд залан оруулж ирэхэд наадамчин олны сэтгэл хөдөлж, тусгаар эх орон, эртний их түүхтэй орны иргэд гэдгээ мэдрэн нүдэндээ нулимстай байсан талаар тухайн үеийн эх сурвалжид тэмдэглэн үлдэээсэн нь бий.
Анхлан 2006 он хүртэл Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордны гуравдугаар давхрын голд ил байрлуулж байсан ч ордноор зочилсон хүмүүс “Гэрт байхад ээлтэй” хэмээн хялгаснаас нь зулгаан сэгсийлгэж нооройлгочихдог байсан тул шилэн гонхонд байршуулсан. Хожим Төрийн ордны өргөтгөл ашиглалтад ороход Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд залсан түүхтэй.
Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуулиар байнгын ажиллагаатай парламент 126 гишүүнтэй болох гэж буйтай холбоотойгоор Төрийн ордны зарим хэсгийг шинээр ирэх гишүүдийн өрөө тасалгаанд зориулан чөлөөлж, Их танхимыг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болгохоор ярилцаж буй. Түүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрыг Их тэнгэр рүү нүүлгэх төлөвлөгөө ч яригдаад эхэлсэн байдаг. Лаос улсын зүгээс шинээр нэмэгдэх гишүүдэд зориулан улаан модон ширээ сандлыг хийж бэлэглэхээ ч мэдэгдсэн.
Хэрэв тэгвэл Есөн хөлт цагаан туг Ерөнхийлөгчөө дагаад Их тэнгэрт залрах уу, УИХ, Засгийн газартайгаа Төрийн ордонд үлдэх үү?
Есөн хөлт цагаан тугаа Их тэнгэрт заллаа гэхэд гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нарын өндөр дээд хэмжээний айлчлалын хэвлэлийн мэдээ, албан бичиг, гэрээ, хэлэлцээ үзэглэх, гарын үсэг зурах үед тэд тийш очиж эдгээр үйл ажиллагааг явуулж байх уу. Цагаан тугаа цэнгүүлэхдээ Их тэнгэрийн аманд, олон нийтийн нүднээс далд үйлдэж байх юм уу.
Эсвэл Төрийн ордонд Есөн хөлт цагаан тугаа үлдээлээ гэхэд төр, засгийн өндөр дээд цол, одон медаль гардуулах, төрийн бусад хүндэтгэлийн арга хэмжээ болоход Төрийн тэргүүн Цагаан тугт танхимдаа морилон ирж байх уу гэсэн асуулт гарна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн дагуу Есөн хөлт цагаан тугийг цор ганц хувь үйлдэн Төрийн ордонд залах заалттай юм. Түүнийг дуурайлган үйлдэхийг Ерөнхийлөгчийн зарлигаар хориглосон байдаг учир цор ганц Есөн хөлт цагаан тугаа энэ хавар, зундаа хаана залж байршуулахаа шийдэх учиртай болж байна. Хориглосны учир гэвэл нэг үе аймаг, сум бүр нэгдсэн нэг стандартгүй цагаан хялгасан туг дуурайлган үйлдэж наадмаар цэнгэлдэх хүрээлэндээ залдаг байсан төдийгүй, нэг аймгийн туг залагчдын морь үргэж, тугаа газарт унаган шороо бужигнуулан чирч давхиснаас үүдэж, Үндсэн хуульд “Газар хүргэж болохгүй” хэмээн заасан нь алдагдаж тийнхүү хоригт орж байсан юм.
Ингээд тун удахгүй Төрийн тугаа хаана залахаа шийдэх нэг ажил гарч ирж байх бололтой.
Сэтгэгдэл ( 3 )
Байнга ариутган цэвэрлэж цэвэрхэн өөд татаж бх ёстой билэээ
ер нь бол малын болон ангийн үслэг эдлэл, байгалдаа л ойр байх хэрэгтэй юм шүү дээ, битүү орчинд өөрөөсөө л үнэр гаргана, ангийн үс өт хорхой үржинэ...
Мэдээж. Төрийн ордонд л үлдэнэ.