Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед “Хүүхдийн гар утас булаагаад зугтлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай, эмэгтэй хүүхдийн “SAMSUNG A-6” гар утсыг 24 настай эрэгтэй Д нь дээрэмдээд зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг, энэ төрлийн гэмт санаа бодол агуулсан иргэн Танд зөвлөхөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар "Дээрэмдэх" гэмт хэрэг бөгөөд 12 жил хүртэлх хорих ялтай хүнд гэмт хэрэг болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )